ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ "ЦЭВЭР САЙХАН ОРЧИН" АЯНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

БОАЖЯ-наас санаачлан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас баталсан .
Үүнтэй холбогдуулан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн дунд “Цэвэр сайхан орчин” сарын аян зарласан. Аяны ялагчид өнөөдөр БОАЖЯ-ны байранд шагналаа гардан авлаа.Говь-Алтай аймаг энэхүү аянд тэргүүн байр эзэллээ.Аяны хүрээнд улс, аймгийн баяр наадмаар “Хоггүй эрүүл орчинд сайхан наадацгаая” уриа дор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, зам дагуу зөөврийн хогийн сав байршуулах, гялгар уутыг даавуун уутаар халах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан хоёрдогч түүхий эдийн цэгүүд шинээр байгуулсан байна.

НИЙТЭЛСЭН: 2017-07-31 14:17:26