"Улаанбаатар хот - Алтай хот" чиглэлд тогтмол нислэгтэй боллоо

Алтай нисэх буудлаар иргэд, хөдөлмөрчин олон, жуулчид болон яаралтай тусламж авах өвчтөн зорчиж, шуудан үйлчилгээ, тоног төхөөрөмж тээвэрлэх зэрэг агаарын тээврийн үйлчилгээг тогтмол ашигладаг билээ.

Нисэх буудлын газар зүйн онцлог болон дотоодын агаарын тээвэрлэгчийн тодорхой шалтгаануудын улмаас 2017 оны 03 дугаар сараас нислэг зогссон байсан билээ.

2017-2018 оны өвлийн улиралд буюу 11 дүгээр сараас 3 дугаар сард Говь-Алтай аймгийн чиглэлд дотоодын агаарын тээвэрлэгч нь Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс нислэгийг татаас олгох зарчмаар нөхөн олговортойгоор тогтмол нислэг гүйцэтгэх боллоо.

НИЙТЭЛСЭН: 2017-11-08 12:37:42