“БИЧИЛ УУРХАЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО.

Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Бичил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм,”  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал”, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг тус тус танилцуулж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж байна. 

Тус сургалтад Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Ганзориг Аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, холбогдох төрийн байгууллагуудын дарга мэргэжилтнүүд болон Халиун, Шарга, Тонхил, Бугат, Есөнбулаг сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамал, бичил уурхайн ТББ, нөхөрлөл, хоршооны төлөөллүүд оролцож байна. 

НИЙТЭЛСЭН: 2017-11-08 15:07:16