БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

      Байгаль орчны салбарын хууль, тогтоомжийг сурталчлах, үйл ажиллагаагаа тайлагнаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулан, иргэд олон нийтийн санал хүсэлтийг авч, сурталчилгааны гарын авлага материалаар ханган ажиллах зорилгоор нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж  байна.

    Өдөрлөгийн арга хэмжээнд БОАЖ-ын газар, УЦУОШинжилгээний төв, Ойн анги, “Хүйсийн говь-Цэцэг нуур”-ын сав газрын захиргаа, “Монгол элсний” цогцолбор газар, ГИДЦГ-ын “А”,”Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, ДБХСангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл, мөн “Байгалиа хамгаалъя” сарын аяны хүрээнд Аймгийн Цагдаагийн газар хамтран оролцож байна.

     Тус үйл ажиллагааны үеэр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан цэцэг, зүлэгний үр, тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа болж байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-09 06:59:50