ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

   Аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоосон ажлын үр дүнг танилцуулах, хэлэлцэх хэлэлцүүлэг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд боллоо.

       Хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Байгальмаа үг хэллээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Батмагнай, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын дарга Ж.Жаргалзаяа нар оролцогчдод хандаж үг хэлсэн бол ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, сумдын Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын нийт 53 төлөөлөл оролцов.

       Тус ажлыг хийж гүйцэтгэснээр :

-  Хүн амыг үер усны гамшгаас сэргийлнэ

-  Ундны усан хангамжийн эх үүсвэр, хөрсний ус бохирдохоос хамгаалагдана

-  Хамгаалалтын бүс тогтоох ажлын хэсэгт орсон төрийн болон төрийн бус байгууллагуудын талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирна

-  Хамгаалалтын бүс тогтоож аймгийн ИТХ тогтоол гаргаж баталсан өдрөөс хойш усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд өмчлөл, эзэмшилт, ашиглалтын газар олгогдохгүй усны сан бүхий газарт ямар нэгэн сөрөг үр дагавар гарахаас урьдчилан сэргийлэгдэх болно

-  Тухай аймаг усны талаар баримтлах бодлого нэгдсэн ойлголттой болно

-  Усны нэгдсэн мэдээллийн сантай болно.

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-10 11:02:31