“МОНГОЛЫН УНАГАН БАЙГАЛИЙН ХҮЛЦЭЛ, ТОГТВОРЖИЛТЫГ ХАНГАХ НЬ” ТӨСЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

     Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, ХХААХҮЯ-аас хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зөвлөлдөх уулзалт 05 дугаар сарын 14-нд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгуулагдаж байна.

Зөвлөлдөх уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нээж үг хэллээ.

       Энэхүү төсөл нь Тарвагатайн нуруу, Бөхөн шарын нуруу, Улаан шалын хоолой, Зармангийн говь гэсэн сонгогдсон газар нутагт хамаарах Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан зэрэг 4 аймгийн 13 суманд хэрэгжихээс манай аймгийн Цогт. Чандмань, Эрдэнэ сумууд хамрагдаж байна.

Төсөл нь 2019-2025 оны хооронд 7 жилийн хугацаанд “ Бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар Саян, Хангайн уулс, өмнийн говийн эко системийн үйлчилгээг сайжруулах, тогтвортой амьжиргааг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалах” гэсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

     Зөвлөлдөх уулзалтад аймгийн удирдлагууд, холбогдох хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл, Цогт, Чандмань, Эрдэнэ сумын Засаг дарга нар, газрын даамал, тусгай хамгаалалттай газар нутгийн төлөөлөл нийт 47 хүн хамрагдаж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-14 03:42:04