ЭХ ДЭЛХИЙН ЦАГ

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эрчмийг сааруулахад хүн бүр хувь нэмрээ оруулахаар дэлхий даяар нэг өдөр, нэг цагт зэрэг зохион байгуулагддаг “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд Говь-Алтай аймгийн Алтай хот 6 дахь жилдээ нэгдлээ. Энэхүү арга хэмжээг аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ардын дуу бүжгийн Алтай чуулга, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Залуус клубууд хамтран зохион байгууллаа. 
Арга хэмжээнд Алтай хотын 600 гаруй иргэд нэгдэж, “Эх дэлхийдээ өгөх миний амлалт”-ын самбарт дараа жилийн эх дэлхийн цаг хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажил, өөртөө хэвшүүлэх зөв дадал, зуршил зэрэг амлалтуудыг бичиж, нэгдэж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурцгаалаа.

НИЙТЭЛСЭН: 2017-03-26 10:52:02