малчид, ард иргэд шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Цас эрчимтэй хайлах тул шар усны үерээс сэрэмжлээрэй
Ойрын өдрүүдэд өдөртөө нийт нутгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар 2-4 хоног үргэлжлэн их хэмжээний цас орсон.
Ялангуяа Өмнөговийн Ноён сум, Баянхонгорын Баянхонгор хот орчимд хамгийн их 36-37мм цас орсон байна.
Үүний зэрэгцээ Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар 1-2 хоног үргэлжлэн хүчтэй цасан шуурга шуурсан.
Ингэж их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас цасан бүрхүүлийн зузаан цаг уурын ажиглалтын талбайн хэмжилтээр 30-40см-ээр, хонхор хотгор газраараа 80-100см-ээр нэмэгдсэн байна.
Ойрын өдрүүдэд өдөртөө нийт нутгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

НИЙТЭЛСЭН: 2017-03-28 15:04:20