"ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЗАЛУУ УДИРДАГЧ ФОРУМ-2018" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны Хэрэг Эрхлэх Газраас 3 дахь жилдээ зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн Залуу удирдагч форум-2018" арга хэмжээ 2018 оны 8-р сарын 17-22-ны өдрүүдэд БНСУ-ын Пухан хотын Хан Дун Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Аймгаас “Алтай Монгол сүүтэй цай” үйлдвэрлэгч Н.Гантулга, МУИС-ын Сэтгүүлзүйн гуравдугаар курсын оюутан Т.Түвшинтөгс нар оролцлоо.

"Зүүн Хойд Азийн Залуу удирдагч форум-2018"-д  Монгол Бүгд Солонгос БНХАУЯпон ОХУ зэрэг 5 орны 70 гаруй залуус оролцож 7 багт хуваагдан “Зүүн хойд Азийн ирээдүй ба гүйцэтгэх захирлын ухаан” сэдвийн дор “Бүтээлч байдал ба шинэчлэл”, “Санхүү”, “Компанийн хууль ба ёс зүй”, “Бизнес харилцаа”, “Маркетинг” зэрэг төрөл бүрийн чиглэлээр ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлж, “Бизнесийн төлөвлөгөө бичих” уралдаан зохион байгуулсан бөгөөд баг бүр илтгэл тавьж өрсөлдлөө. Мөн дэлхийд нэртэй ган төмөрлөгийн Поско компанийн үйлдвэртэй танилцлаа.

. 2019 онд ОХУ-ын Красноярск хязгаарын шилмүүст ойн бүсэд “Зүүн хойд Азийн залуу удирдагч форум”-ыг зохион байгуулагдана.

НИЙТЭЛСЭН: 2018-09-18 01:27:43