АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ ГИЙУМ ДЕ РУБРУКЫН ХОЛБООНЫ ИНЖЕНЕРҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Франц Улсын Элчин сайдын яам, Залуучуудын холбоо, Гийум Де Рубрукын холбоо, Ховд аймгийн Булган сумтай хамтран 2016-2018 онд “Хуурай бие засах газар”, ”Био газын туршилт”-г амжилттай хийж байгаа бөгөөд тус холбооны инженерүүд аймгийн Засаг дарга С.Гансэлэм, холбогдох удирдлагууд ,мэргэжилтнүүдтэй 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр уулзалт хийж, “Хуурай бие засах газар”, ”Био газын туршилт”-аа танилцуулан хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр  2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Булган суманд хэрэгжүүлсэн төслийн явцтай танилцаж, 2019 онд тус холбоотой хамтран ажиллахаар боллоо.

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-24 08:37:54