АВСТРАЛИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРЧ, ӨӨРЧЛӨЛТ ХИЙЦГЭЭЕ.

Австралийн Засгийн газрын сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Сургалтын тэтгэлэг нь Монгол Улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистрын зэргийн боловсрол эзэмших боломж бүрдүүлдэг. Тэтгэлгийг хоёр ангиллаар олгодог. Үүнд:


            Ангилал 1: Төв, орон нутгийн төрийн байгууллага, төрийн их, дээд, дунд сургууль, эмнэлэг, төрийн өмч давамгайлсан үйлдвэрийн газруудын албан хаагчид хандана. Тус ангилалд нийт тэтгэлгийн 55 хувийг олгоно.
             Ангилал 2: Хувийн хэвшил, иргэний нийгэм ба ТББ-ууд, хувийн эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, хувийн хэвшлийн олон улсын байгууллагуудын Монгол дахь салбарын ажилтнууд хандана. Нийт тэтгэлгийн 45 хувийг энэ ангилалд олгоно.

Тэтгэлгийн хүрээнд тодорхойлсон зорилтот салбар, чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүсийг өргөдөл гаргахыг урьж байна. Өргөдөл гаргах хугацаа 2019 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна. Өргөдөл гаргах болзол шалгуур, сонгон шалгаруулалт, тэтгэлгийн үр шим болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org  холбоосоор авна уу.

 

НИЙТЭЛСЭН: 2019-02-20 01:19:33