Малчдын орлогыг нэмэгдүүлэх экспортын гарц нь Бургастайн боомт

 

Говь-Алтай аймгийн малчид, иргэдийн амьжиргааг дэмжих хамгийн том хүчин зүйл бол малын махаа борлуулж ашиг олох явдал юм. Өмнө нь Монгол Улс БНХАУ руу мах экспортлох олон үндэслэл шалтгаан ярьж, боломжийг эрэлхийлж байсан ч харамсалтай нь үр дүнд хүрээгүй. Тэгвэл би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллах хугацаанд үүнд онцгой анхаарал хандуулж 2015 оны 9 дүгээр сарын 8-нд Хятадын талтай гэрээ байгуулж, Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор мах экспортлох боломжийг нээж өгсөн. Энэ бол ард түмэн, нутгийн зон олныхоо амьдралд оруулсан бодит бүтээн байгуулалт гэж бодож байна. Одоо бид хамтарч энэ боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, хөгжилд хүрэх болно.

НИЙТЭЛСЭН: 2016-07-30 18:00:00