Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид БНХАУ-ын Ганьсу мужид тоглолт хийнэ

Аймгийн Засаг дарга С.Гансэлэм БНХАУ-ын Ганьсу мужийн даргын урилгаар өнгөрөгч 09 дүгээр сард тус мужид айлчилж, мужийн даргатай уулзан хамтын ажиллагааны баримт бичиг байгууллаа.

Тус айлчлалын мөрөөр Ганьсу мужийн Субэй Монгол хошууны Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид аймагт айлчилж, энэ үеэр нийгмийн олон салбарт харилцааг өргөжүүлэх, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага хооронд харилцаа, холбоо тогтоох улмаар соёлын солилцоог өргөжүүлэх талаар 2 талын удирдлагууд ярилцаж, үүний үр дүнд аймгийн Ардын Дуу Бүжгийн “Алтай” Чуулгын уран бүтээлчид  улс, аймаг, үндэсний их соёл, урлагаа сурталчилах зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 05-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Ганьсу мужийн Жючан хот, Субэй Монгол өөртөө засах хошуу, Дунхуан хотуудад айлчлан тоглолт хийнэ.

1 дүгээр сарын 03-ны өдөр уг соёлын айлчлалтай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг Ардын дуу бүжгийн Алтай чуулгын уран бүтээлчдийг хүлээн авч уулзаж, 2 аймаг, мужийн төдийгүй 2 улсын  найрсаг хамтын ажиллагаа, соёлын харилцаанд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлээд аялалын явцад анхаарах асуудлын талаар чиглэл өгч аян замдаа сайн явахыг ерөөлөө.

Мөн хөрш оронд хэрэгжүүлж буй энэхүү  соёлын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж, цаашдын харилцааг өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг төлөөлөгчийн бүрэлдэхүүнийг ахлаж явж буй дарга, холбогдох албаны хүмүүст үүрэг, чиглэл өглөө.

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

НИЙТЭЛСЭН: 2017-01-04 14:34:06