АНУ-ЫН ЭНХТАЙВНЫ КОРПУСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг нар 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын Энх тайвны корпусын баруун бүс хариуцсан ажилтан Д.Мөнхням, Англи хэлний хөтөлбөр хариуцсан ажилтан П.Ариунаа болон Есөнбулаг сумд ажиллаж байгаа Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Энх тайвны корпусаас тус аймагт хэрэгжиж буй “Англи хэлний боловсролыг дэмжих хөтөлбөр”-ийн явц болон үр дүн, шинээр эхлэх “Эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр”, сайн дурын ажилтнуудын аюулгүй байдал, сайн дурын ажилтнуудыг тоог нэмэгдүүлэх талаар харилцан саналаа солилцож цаашид санамж бичиг байгуулан хамтарч ажиллахаар боллоо.

Уулзалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар,  Цагдаагийн газар, 12 жилийн 1-р сургууль болон 3-р сургуулийн удирдлагууд оролцлоо. 

НИЙТЭЛСЭН: 2017-04-20 18:00:16