АЙМГИЙН ЗДТГ-ААС 2016 ОНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2016-10-06                                                                                                                                                                                            Алтай хот

2016 оны 3 дугаар улирлын байдлаар аймгийн Засаг даргын 357 захирамж, 2 албан даалгавар гарснаас 48 нь ажлын хэсэг байгуулах, комисс томилох тухай захирамж байна. Үүнээс хяналт, шалгалттай холбоотой 10 захирамж гарсан бөгөөд тус шийдвэрийн дагуу хийж, хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг танилцуулж байна.    

Хяналт шалгалтын зорилго, агуулга

Шийдвэрийн огноо, дугаар

Авсан арга хэмжээ

 

1

Сум, агентлагийн 2015 оны ажил дүгнэх

 

 

 

 

Аймгийн Засаг даргын захирамж

2016.01.11

Дугаар А/04

 

Аймгийн Засаг даргын 2014 оны А/01, А/02 дугаар захирамжаар батлагдсан “Засаг даргын дэргэдэх агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам, “Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын шалгуур үзүүлэлтүүдээс ажлын хэсгийн гишүүдийн  саналаар агентлагийн үйл ажиллагааг 26 шалгуур үзүүлэлтээр, сумдын үйл ажиллагааг 34  шалгуур үзүүлэлт, нийгэм эдийн засгийн 18 үзүүлэлтээр тус тус  үнэлгээ хийж, нэгтгэн дүгнэлээ.

Сум, агентлагийн 2015 оны үйл ажиллагаанд үнэлэлт өгч, үнэлгээг  аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 02 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцүүллээ.

Аймгийн Засаг даргын  2016 оны А/17 дугаар захирамжаар  үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээгээр 1-р байрт Эрүүл мэндийн газрыг, 2-р байрт  Хүнс, хөдөө аж ахуйн газрыг, 3-р байрт Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийг шалгаруулан шагналаа. Мөн аймгийн Засаг даргын 2016 оны А/18 дугаар захирамжаар нэгдүгээр байрт Баян-Уул, хоёрдугаар байрт Цогт, гуравдугаар байрт Есөнбулаг сумыг тус тус шалгаруулан шагнаж урамшууллаа.

 

 

 

 

2

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын нэгдсэн системд холбогдсон байдалд хяналт шалгалт хийх

 

Аймгийн Засаг даргын захирамж

2016.02.03

Дугаар А/24

 

 

Аймгийн Татварын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн төвийн худалдаа, үйчилгээний 115 төвийг хамруулан үзлэг, шалгалтыг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Энэ шалгалтаар худалдаа, үйлчилгээ эрхлэгч 115 татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүдээс 69 татвар төлөгч стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмжийг ашиглан төлбөрийн баримтыг хэвлэн татвар төлөгч нарт өгч байна. Үзлэг шалгалтад хамрагдсан 46 татвар төлөгч нь ebarimt.mn-ээс төлбөрийн баримтыг хэвлэж байгаа боловч энэ үйл ажиллагаа нь тогтмолжоогүй байсан тул хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах албан шаардлага өгч, хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох талаар танилцуулж ажиллалаа. Ажлын хэсэг нь аймгийн төвийн 43 хүнсний дэлгүүр болон бусад чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг 17 аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулан 2 удаа уулзалт зохион байгуулж, эдгээр аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь сонгосон стандартын шаардлага хангасан кассын машин, пос принтер нийлүүлж байгаа 2 аж ахуйн нэгжийн танилцуулга болон кассын машин, пос принтер ашиглах талаарх үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

 

 

 

 

3

Есөнбулаг сумын 6 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой багш ажилчдаас гаргасан өргөдлийн дагуу байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх

 

Аймгийн Засаг даргын захирамж

2016.02.18

Дугаар А/34

 

 

 

 

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг цэцэрлэгийн багш ажилчдаас ирүүлсэн гомдлын дагуу 2016 оны 02 дугаар сарын 19-24-ний өдрүүдэд 6-р цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтын ажлын дүнг аймгийн Засаг даргад танилцуулан ажиллалаа.

 

 

4

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг зохион байгуулах

Аймгийн Засаг даргын захирамж

2016.02.22

Дугаар А/37

Аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг эхлүүлэн суудлын автомашин 2278, ачааны 843, автобус 333, тусгай зориулалтын 65, чиргүүл 56, мотоцикл 608, нийт 4183 тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдсан байна. 

 

 

 

5

Цахим тоглоомын газрын үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг батлах тухай

 

Аймаг Засаг даргын захирамж

2016.03.09

А/66

Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилт, “Интернэт кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага” MNS 6430:2014 стандартын хэрэгжилт, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Харилцаа холбооны тухай” хуулиуд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 20 дугаар тогтоолоор баталсан “Интернет кафе болон компьютер тоглоомын газар ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “HUNTER”, “BIT”, “GIGI” “Gory” цахим тоглоомын газрууд, “Шагай” төвийн интернет төвд ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт шалгалт зохион байгууллаа. Шалгалтын явцад улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, өмнөх онуудад хяналт шалгалтаар илэрч байсан зөрчил давтагдаж байна. Ажлын хэсгээс Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газруудын эрх зүйн орчныг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудын тавьсан стандарт, шаардлагуудыг хангах хүртэл тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох нь зүйтэй гэсэн саналыг танилцууллаа.

 

 

6

Хүүхэд, залуучуудын ордны барилгын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгөх

Аймаг Засаг даргын захирамж

2016.03.14

А/68

Ажлын хэсэг 03 дугаар сарын 15-16-ны өдөр Хүүхэд, залуучуудын ордны барилгын ажил болон холбогдох материалтай танилцаж, санал дүгнэлтээ эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого эрхэлсэн орлогчид танилцуулж  ажиллалаа.

 

 

 

 

7

Байгалийн нөөц баялаг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гаргах

 

 

Аймаг Засаг даргын захирамж

2016.04.25

А/154

2015 онд “Алтайн хүдэр” ХХК-ний“Таяннуур” хүдрийн уурхайгаас үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хийгдсэн ажил, арга хэмжээ, нөхөн сэргээлт болон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ, орчны хяналт шинжилгээний ажил, химийн бодисын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөний биелэлт, хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний биелэлт, удирдлага зохион байгуулалтынтөлөвлөгөөний биелэлт, олон нийтэд тайлагнасан байдал зэргийг газар дээр нь үзэж танилцан тус уурхайн 2015 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг холбогдох тайлан мэдээ, шинжилгээний дүн зэргийг харгалзан 80.6 оноотойгоор дүгнэсэн.

 

 

8

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн тохижилтын ажилд хяналт тавих, хүлээж авах

Аймаг Засаг даргын захирамж

2016.06.10

А/242

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д  хийгдэж байгаа засвар, тохижилтын ажлын явцад цаг тухай бүрд нь хяналт тавьж ажилласан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Хасагтын гоёл” ХХК-ий нийлүүлсэн тусгаарлагчтай ширээг хүлээн авч, “Их жээт” ХХК-аас сандал нийлүүлэгдэж, “Нийтлэг үйлчилгээ” ОНТҮГ- ын гүйцэтгэсэн байрны засвар, тохижилтын ажил дуусч аштглалтад хүлээн авлаа.

 

9

Тайширын Усан цахилгаан станцын станцын ажил байдалтай танилцах, дүгнэлт гаргах

Аймаг Засаг даргын захирамж

2016.06.16

А/247

Тус захирамжаар байгуулагдсан Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг Тайшир сумын нутагт байрлах Усан цахилгаан станцын ажилтай танилцлаа. Тухайн үед харуул ажиглалт, хэмжилт хийхэд 06 дугаар сарын 02-16-ны өдрийг хүртэл үерийн төвшинг 65 см давж үерлэж төвшин нь 222 см хүрч олон жилийн дундаж төвшинг 46 см давсан байна. Гуулин-Тайшир усан цахилгаан станцын усан сан дүүрч халигчаар 75 м өргөнтэй 10 см ус даван урсаж байсан. УЦС нь нэг генераторын горимоор хоногт 55 мян.кВт. цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн ажиллаж байна. Тус горимын үед усны зарцуулга 6-8 м3/с байгаа бөгөөд усны зарцуулгыг нэмэгдүүлэхийн тулд хоёр генераторын горимоор ажиллах саналыг Эрчим хүчний яам, ДҮТөвд албан бичгээр хүсэлт тавьж, 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хоёр  генераторын горимоор ажиллаж эхэлсэн. Энэ үед усны зарцуулга 16-19 м3/с болж нэмэгдсэн. Гуулин-Тайшир усан цахилгаан станцын усан сан дүүрч халигчаар давж эхэлсэнтэй холбогдуулан “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай”  аймгийн Засаг даргын 2016.06.21-ний өдрийн А/256 захирамж гаргуулж бүх сумдад захирамжийг хүргүүллээ.

10

Хөхморьт сумын 9 жилийн дунд сургуулийн үйл ажиллагаа, дотоод ажилд хяналт үнэлгээ хийх

Аймаг Засаг даргын захирамж

2016.08.30

А/320

Аймгийн Боловсрол, соёлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу, Боловсролын улсын байцаагчийн албан шаардлагын хүрээнд 2016 оны 08  дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Хөхморьт сумын 9 жилийн сургуулийн үйл ажиллагаанд боловсон хүчний асуудал, бичиг хэрэг, дотоод ажил, төсөв санхүү, хяналт шалгалтын байгууллагуудаас гаргасан акт, албан шаардлагын биелэлт, хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, сургуулийн захирлын менежмент, удирдлага зохион байгуулалтад хяналт үнэлгээ хийж ажиллалаа.

 

                                                                        

                                                                         ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

НИЙТЭЛСЭН: 2016-10-06 00:00:00