ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Аймгийн төрийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний талаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/42 дугаар захирамжаар томилон ажиллууллаа.

 

Тус ажлын хэсэг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-д заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хэрэглэгчийн үнэлгээний ерөнхий удирдамж”-д нийцүүлэн төрийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний талаарх хэрэглэгчийн үнэлгээ хийх удирдамж,холбогдох хууль журмын дагуу хэрэгжилтийг зохион байгууллаа. Үүнд:

  • Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх хөндлөнгийн төрийн бус байгууллагын мэдээллийг 02 дугаар сарын 01-ний дотор авахаар аймгийн цахим хуудас болон худалдан авах ажиллагааны албаар дамжуулан нийтэд зарыг хүргүүлсэн.
  • Холбогдох баримтбичгээ ирүүлсэн “Цогт интернэйшнл” ХХК-ий материалыг үнэлээд  оролцогч гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн гэж дүгнэн тус компанид удирдамж, ажлын даалгаврыг хүргүүлж, санал авч гүйцэтгэгчээр шалгарууллаа.
  •   “Аймгийн Засаг даргын 02 дугаар сарын 15-ны А/58 дугаар захирамжаар гэрээ байгуулах эрх олгож, гэрээний дагуу 03 дугаар сарын 23-нд тайланг хүлээн авсан бөгөөд 03 дугаар сарын 27-нд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргуулсан.

 

        Өгсөн зөвлөмжид туссан нийтлэг асуудал бол бүх салбарын хувьд мэдээлэл муу авч байна гэсэн судалгааг иргэд гаргасан байна.

Мэдээлэл авах нь аймгийн төв, сумын төв, хөдөө гэх мэтээр тухайн иргэний оршин суугаа сум, багийн байршил, дэд бүтцийн хөгжлөөс буюу алслагдах тусам муу байсан байна.

Мөн иргэд үйлчилгээ авсан байгууллагынхаа талаар үнэлгээ өгч, аваагүй бол үнэлгээ өөрчлөгдөж байсан байна.

Төрийн албан хаагчдын өгсөн судалгаанаас дүгнэхэд өөрийн ажилладаг салбарын үнэлгээгээ өндөр үнэлж, бусад салбарын үнэлгээг тааруухан өгөх хандлагатай байсан байна.

Энэ нь мэдээллийг хүргэхажлыг оновчтой зохион байгуулах шаардлага байгааг харуулж байна.

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-23 00:00:00