Нягтлан бодогч шалгаруулж авна

Аймгийн Есөнбулаг сумд дөрөвдүгээр сургууль шинээр байгуулагдаж байгаа     тул тус сургуульд нягтлан бодогч шалгаруулж авна. Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Их дээд сургуулийг нягтлан бодогч, санхүүгийн  мэргэжлээр төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  2. Мэргэжлийн дадлага туршлагатай
  3. Багаар ажиллах чадвартай
  4. Бүтээлч, санаачлагатай
  5. Өөрийгөө хөгжүүлж тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх
  6. Санхүүгийн программ хангамж хэрэглээний программд ажиллах чадвартай
  7. Санхүүгийн болон татварын, НДШ гэх мэт тайлангуудыг  гаргах чадвартай байх.

Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал: Анкет, мэргэжлийн дипломын хуулбар, хувийн өргөдөл, мэргэшүүлэх сургалтын үнэмлэх сертификатын хуулбар зэргийг 2019.02.04-ний өдөр Санхүү, Төрийн сангийн хэлтэст ирүүлнэ үү.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-31 10:18:19