Удирдлагын академийн төгсөгчдийн бүртгэл явагдаж байна.

       Удирдлагын академи нь сургуулийнхаа төгсөгчдөд эзэмшсэн боловсролын зэрэг, мэргэшил, судалсан хичээлээс нь хамааруулан төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтын багц цаг (кредит)-ийг дүйцүүлэн тооцох асуудлыг шийдвэрлэх зорилгоор төгсөгчдийн бүртгэлийг орон даяар зохион байгуулсан.

       Төрийн байгууллага болон төрийн болон орон нутгийн өмчийн газрын үйлдвэрийн газарт ажиллаж байгаа Удирдлагын академийн доктор, магистр, бакалавр, дипломын дээд боловсролын  зэрэг олгох сургалтад болон мэргэшүүлэх диплом, сертификатын сургалтад суралцаж төгссөн төгсөгчдийн дэлгэрэнгүй бүртгэлийг албан байгууллагын дарга, сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар зохион байгуулж бүртгэлийг хийсэн бөгөөд уг бүртгэлээс хоцорсон албан хаагчид Засаг даргын Тамгын газрын 1-р байрны 107 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү. Утас: 70483001

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-07 01:51:46