СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА, ГАЗРЫН ДААМАЛ, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮД СУРГАЛТ СЕМИНАРТ ХАМРАГДЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, ерөнхий төлөвлөгөөний “Эн Эй Пи” ХХК хамтран 2 дугаар сарын 24-ний өдөр “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх арга зүй, аргачлал болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон ерөнхий төлөвлөгөөний уялдаа холбоо, газар олголтыг ерөнхий төлөвлөгөөний дагуу явуулах шаардлага, хот төлөвлөлт дэх иргэдийн оролцоог хэрхэн хангах арга зам зэрэг асуудлын талаар мэдээлэл өглөө.

Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Дотоод ажил, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтнүүдэд 02 дугаар сарын 25-ны өдөр “Төрийн байгууллагуудын дотоод ажил, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг сайжруулах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар “Боловсролын чанарыг сайжруулах”, “Алим, усан үзэм, жимс жимсгэнэ аймгийн хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлэх, “Аймгийн Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт, “Шилэн дансны тухай”, “НӨАТ-ын тухай” хуулиудын хэрэгжилт, “Орон нутгийн 2015 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал”, “Өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас авах арга хэмжээ” , “Сумын сайтыг ажиллуулж мэдээ мэдээллийг хэрхэн хүргэх”, “Шүүхийн шинэчлэл”, “Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, орон нутгийн зорчигч болон ачаа тээврийг бүртгэлжүүлэх”, “Сумдын 2015 оны ажлын дүн, цаашид анхаарах асуудал” зэрэг асуудлуудаар сургалт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.

НИЙТЭЛСЭН: 2016-02-03 01:04:01