Байгууллагууд
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ОРОН НУТГИЙГ СУДЛАХ МУЗЕЙ

Товч түүх:

Тус ОНС Музей нь 1947 онд Орон нутаг судлах танхим нэртэйгээр байгуулагдан 2 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхлээд 1967 оны 1 дүгээр сарын 23-нд БНМАУ-ын Соёлын Яамны Сайдын №10 тоот тушаалаар Орон нутаг судлах музей болгон өргөтгөн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн орон нутгийн музей юм.  2500 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, ашигт малтмал, байгаль-ан амьтан, түүх- угсаатан, шашин, ардын урлал, “Эх оронч”-дын болон Ч. Лодойдамбын гэсэн танхимуудад үзүүллэг, сурталчилгаа хийн нийтэд үйлчилдэг ашгийн бус төрийн байгууллага юм.

Бүтэц, орон тоо:

Захирал, Сан хөмрөгч, Бүртгэл мэдээллийн санч, Эрдэм шинжилгээний ажилтан, Тайлбарлагч, Нягтлан бодогч, Дохиолол хяналтын ажилтан, Үзмэр хянагч-үйлчлэгч 2, Харуул 4, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны танилцуулга

Манай байгууллага төрөлх Алтай нутгийнхаа байгалийн болон түүх, соёлын өвийг нээн илрүүлж, цуглуулан, хадгалж хамгаалан, сурталчилахдаа байнгын үзүүллэг, үзэгчид, үйлчлүүлэгчдийн насны ангилал, мэргэжил, сонирхолд нь нийцүүлэн тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрөөр сургалт, танин мэдэхүй, боловсролын  ажлуудыг төрөл бүрийн арга хэлбэрээр  байнга зохион байгуулж, мэдээлэл өгч хэвшсэн.  Үүнд:

-       Шинэ болон сэдэвчилсэн үзэсгэлэн

-       Үзэгчдийн нас, сэтгэхүйн онцлогоор ангилсан төрөл бүрийн сургалтууд

-       Тойрон аялалууд

-       Цэнгээнт танин мэдэхүйн хөтөлбөрүүд

-       Тусгай хөтөлбөрөөр тэмдэглэлт өдөр, ойн баяруудыг тэмдэглэдэг.

Орон нутгийг судлах музей нь “Соёлын тухай”, “Соёлын өвийг хамгаалах тухай”, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” Монгол улсын хуулиуд тэдгээрт нийцүүлэн гаргасан эрхзүйн баримтуудад тулгуурлан соёлын үйлчилгээг нийтэд хүргэдэг.

Тасалбарын үнэ:

Насанд хүрэгч - 2000₮

Хүүхэд – 500₮

Оюутан – 1000₮

Хаяг: Есөнбулаг сум Харзат баг Хантайширын гудамж №10

Цахим хаяг: gobi-altai_mus @ monheritage.mn

Харилцах утас: 70484213, 99489939

 

НИЙТЭЛСЭН: 2017-01-19 10:02:11