Байгууллагууд
4-р цэцэрлэг

БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Есөнбулаг сумын 4 дүгээр цэцэрлэг нь анх 1977 онд“Хүүхдийн төлөө фонд”-ын хөрөнгөөр цэцэрлэгийн 2 бүлэг, яслийн 1 бүлэгт 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай  “Ясли, цэцэрлэгийн комбинат” нэртэйгээр ашиглалтад орж,1977-1981 онуудад “Алтан гадас” одонт Ж.Цэнджав эрхлэгчтэй, 13 орон тоотой,

                  1981-1992 онд Д.Цэрэндиваа эрхлэгчтэй “Алтай хотын бэлтгэл шатны 6-р сургууль” нэртэйгээр 13 оронтойажиллаж байлаа.

                  1992-1994 онд С.Рэгзэнханд  эрхлэгчтэй Есөнбулаг сумын  бэлтгэл шатны 4-р сургууль нэртэй ажиллаж, “Аймгийн тэргүүний цэцэрлэг”-ийн болзол хангасан байна.

                   1994-2002  онд БТА Х.Тунгалаг эрхлэгчтэй  Есөнбулаг сумын 4-р цэцэрлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болно.

                   2003–2014онд Б.Энхтогтох эрхлэгчтэй 23 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж,  2004 онд “Сумын тэргүүний хамт олон” болсон байна.

                   2004 онд Баяншанд багт МУЗН-ийн ОУХ-ын төслөөр өөрийн  салбар “Гэр цэцэрлэг”  ажиллуулах болсон.

                  2014 оны 12 дугаар сараас  Б.Наранцэцэг эрхлэгчтэй, 23 орон тоотойгоор 2-5 настай хүүхдэд СӨБ олгох  ажлыг зохион байгуулж байна.

                 2015 оны 12 дугаар сард гэр цэцэрлэгээ өргөтгөн, хуучин НДХ-ийн байрыг засварлан дахин 2 бүлэг нэмж, 4 бүлэгтэй салбар “Гэрэлт-Ирээдүй” цэцэрлэгийг Баяншанд багт нээж ажиллуулах болсон                 бөгөөд энэ салбар нь 2017 оноос бие даасан 8 дугаар цэцэрлэг болон тусгаарлаж, өргөжсөн. Одоо 18 орон тоотойгоор СӨБ олгох үйл ажиллагаагаа явуулж байна.

Цэцэрлэгийн хүчин чадал

              4 дүгээр цэцэрлэг нь 75 хүүхэдхүлээнавах хүчин чадалтайболовч 120 хүүхэдхүлээнавахболомжматериаллагбаазтай2-5настай хүүхдийг3бүлэгтхүлээнавдаг.

Цэцэрлэгийн бүтэц, орон тоо

*                  18 багшажиллагсадтай

*                  Эрхлэгч - 1

*                  Арга зүйч- 1

*                  Бүлгийн багш-3

*                  Хөгжмийн багш- 1

*                  Туслахбагш- 3

*                  Ня-бо- 1

*                  Нярав -1

*                  Тогооч – 1

*                  Туслах тогооч – 1

*                  Үйлчлэгч, угаагч  - 1

*                  Харуул хамгаалалтын ажилтан -  4

Багш нарын мэргэжлийн түвшин

 

*      Магистрбагш3буюу43%

*      Бакалавр багш 2 буюу 28,5%

*      Тусгайдунд1буюу 16.6%

*      Тэргүүлэхбагш2буюу33.3%

*      Заахаргач багш3буюу66.6%

Бидний хүүхэдхөгжүүлэх

үзэл баримтлал

ХҮҮХЭД БҮР ЭРХЭМ  БӨГӨӨД

 ДАВТАГДАШГҮЙ  БАЙДАГ ТУЛ 

ХҮҮХДИЙГ  БАЙГААГААР НЬ

 ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ,   

     ТЭДНИЙ ЕРТӨНЦИЙГ      НЭЭН  ИЛРҮҮЛЖ,

АДИЛ ТЭГШ ХӨГЖҮҮЛЭХЭД ХҮН БҮРИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ.

 

Амжилт - Бахархал

*      1994 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”

*      2004 онд “Сумын тэргүүний хамт олон”

*      Боловсролын тэргүүний

           ажилтан - 6

*      БСШУЯ-ны Хүндэт жуух бичиг – 5

*      Сангийн Яамны жуух бичиг – 1

*      ХАҮ-ийн тэргүүний ажилтан – 1

*      МЗХ-ны  шагналт – 8

*      Аймгийн СӨБ-ийн багш нарын “Ур чадвар”-ын уралдааны аварга

                     багш – 1

*                  Аймгийн СӨБ-ийн багш нарын “Ур чадвар”-ын уралдааны  дэд байрын шагналт багш – 2

 

НИЙТЭЛСЭН: 2017-01-19 10:13:50