"Алтай" нисэх буудал

МЭНДЧИЛГЭЭ

 

   Эрхэм хүндэт зорчигчид оо,

   Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харьяа Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудал нь 2012 оны 10 дугаар сарын   15-нд ашиглалтад орж, нислэг үйлчилгээ явуулж эхэлсэн. 2016 онд шинээр ашиглалтад орсон онгоц хөөрч, буух         хатуу хучилттай зурвас нь 2900 метр урттай, 30 метр өргөнтэйасфальт, бетон хучилттай, 120м x 85м хэмжээтэй           цемент бетон хучилттай перроны талбайтай юм. Энэхүү зурвас хоёр талын оролт, гаралттай болсноороо онцлогтой     юм.

  Мөн онгоц хөөрч, буух шороон зурвас нь 2300 метрийн урттай, 35 метрийн өргөнтэй хоёр талын оролт, гаралттай       далайн түвшнээс дээш 2217 метрт байрлах Монгол Улсын хамгийн өндөр аэродром юм.

  “Алтай” нисэх буудлын энэхүү аэродром нь 3 С ангиллынх бөгөөд онгоц хөөрч, буух хатуу хучилттай болон шороон   зурвастайгаараа давуу талтай. Манай нисэх буудал ИНД-139, 140-ийн дагуу гэрчилгээжин, нисэхийн аюулгүй             ажиллагаа, нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

  Тус нисэх буудлын холбоо, навигацийн тоног төхөөрөмж жилээс жилд шинэчлэгдэж, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмжөөр нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Үүнд: Командын Jotron TR810, AFTN терминал, Avimet MAWS-301, Rohde&Schwarz, 2 сувгийн RGAC, RADYNE VSAT, нар, дизель, төвийн сет хосолсон 24 цагийн тасралтгүй тэжээл, навигацийн DVOR/DME зэрэгэ тоног төхөөрөмжүүд ашиглаж байна.

Нэг үгээр бол,  “Алтай” нисэх буудал үйлчлүүлэгч таны ая тухтай, аюулгүй, амар тайван зорчих боломжийг бүрэн бүрдүүлж чадсан. Цаашид бид зорчигчдын тав тух, нислэгийн аюулгүй, найдвартай ажиллагааг ханган нислэгийн үйлчилгээгээ улам нэмэгдүүлэн ажиллахаар зорьж байна.

 

Таны аялал тав, тухтай байх болтугай

 

“АЛТАЙ” НИСЭХ БУУДЛЫН ДАРГА Д.БАТБАЯР

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
ИРГЭНИЙ   НИСЭХИЙН  ЕРӨНХИЙН  ЕРӨНХИЙ  ГАЗАР
      ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ “АЛТАЙ”НИСЭХ БУУДАЛ
 
 
Байгууллагын зорилт, чиг үүрэг, тэдгээрийн өөрчлөлт:
 
Эрхэм зорилго:
Иргэний Нисэхийн зохицуулалт, стандартыг сайжруулах, аюулгүй ажиллагааны стандартын хэрэгжилтийг бататгах, аюулгүй ажиллагааны уламжлалыг өөрчлөх, үндэсний эдийн засагт хувь нэмэр оруулах нь АЛТАЙнисэх буудлын  эрхэм зорилго юм.
 
Хэтийн зорилт:“АЛТАЙ” нисэх буудал нь аюулгүй, үр ашигтай Иргэний нисэхийн тогтолцоог бүрдүүлж ажиллана.
 
Говь-Алтай аймгийн Нисэх буудлын үйл ажиллагаагааны  чиглэл:
1. Захиргаа- санхүү, аж  ахуй
2. Аэродромын үйлчилгээ
3. Нислэг хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ
4. Холбоо навигацийн  үйлчилгээ
5. Газрын үйлчилгээ
6. Аюулгүйбайдал, хамгаалалтынхэсэг
Тус нисэх буудлын “Алтай”   онгоц хөөрч, буух шороон   зурвас нь:
Аймгийн төвийн баруун хойд талд 3 км зайтай байрладаг.Хойд өргөргийн 046022'50, зүүн уртрагийн 096014'287 -д оршино. “Алтай” нисэх буудал далайн түвшнээс дээш 2217 метр өргөгдсөн.Онгоц хөөрч буух шороон зурвас 286/106 градус, ХБШЗ-ын урт 2300 метр, 50 метр өргөнтэй. ХБШЗ-ын даац хуурай нөхцөлд 9кг/кв.см-тай тэнцэнэ. ТАЗ-2 талдаа 200 метр, ХАЗ-2 талдаа 50 метр хэмжээтэй, нислэгийн талбай нь хайргаар хучигдсан талын шавранцар хөрстэй. 2004 онд эргэн тойрон төмөр хашаатай болгож шинэчилсэн  нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангасан “Хамгаалалттай бүс” юм.
 
1981 оноос Говь-Алтай аймгийн онгоц хөөрч буух зурвасыг шөнийн гэрэл, суултын системээр тоноглож, хол ойрын чиглүүлэх станцуудыг  тавьж ашиглалтад  оруулсан. Ингэснээр “Алтай” Нисэх буудал нь агаарын хөлгийг өдөр, шөнийн  аль ч цагт хүлээн авах чадалтай "Д" зэрэглэлийн аэродромтойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаад 2004 оноос гэрэл  дохиолол суултын системийг хураан  авч шөнийн нислэг  явуулах үйл ажиллагаа зогссон.
2008 оны тавдугаар 2-ноос онгоц хөөрч буух шороон зурвасыг хатуу хучилттай  зурвас болгох ажил хийгдсэн.  
 
Захиргаа-санхүү, аж ахуй
 
Дарга, нягтлан бодогч, архив бичиг хэрэг аж ахуйн нярав, уурын зуухны механик, үйлчлэгч аэродромын сахиул   гэсэн  ажилчид хамардаг.  “Алтай” нисэх буудлын  удирдлага, зохион байгуулалт, санхүү аж ахуйн  үйл ажиллагаа, халаалтын бүрэн хангалт, байгууллагын  цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. 
 

Аэродромын үйлчилгээ:
 
Тус нисэх буудал нь аэродром нь ИНД-139-ийн дагуу гэрчилгээждэг, 3 С ангиллын аэродром юм. Мөн далайн түвшнээс дээш 2217 метр өндөрт оршдог Монгол улсын хамгийн өндөр аэродром юм. Аэродромын хэсэг нь хөөрч буух зурвас, явгалах зам, агаарын хөлгийн зогсоол болон аэродромын тоног төхөөрөмжүүд, хашаа хамгаалалтын бэлэн байдалд үзлэг шалгалт хийж, хяналт тавьж, агаарын хөлгийн хөөрөлт, буулт хийх үеийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Мөн шувуу мал амьтны аюулаас урьдчилан сэргийлж,  аэродромын аюулгүйн бүсэд хяналт тавьж ажиллаж байна. 
 
Аэронавигацийн хэсгийн  үйлчилгээ:
 
 
 
Одоогоор нэг Нислэгийн  удирдагч, нэг мэдээллийн ажилтантай. Нислэг үйлдэж  буй агаарын хөлгийг нислэг хөдөлгөөний  удирдлага, мэдээллийн үйлчилгээ,  цаг агаарын бүх төрлийн мэдээгээр ханган ажилладаг.  
Нислэг хөдөлгөөний удирдлагад:
1. 1998 он  хүртэл Р-809, Баклан станцуудыг 
2. 1998 оноос хойш  Агаар газрын холбооны станц PAE5610, цаг уурын ажиглалтын автомат систем AWOS, аэронавигацын мэдээлэл дамжуулах сүлжээ AFTN 
3. 2004 онд холын холбооны радио станц XK2100
4. 2013 онд JOTRON810 агаар газрын холбооны станц 
5. 2014 онд MAWS301 цаг уурын автомат станцыг шинээр суурилуулагдсан тоног төхөөрөмжүүдийг  ашиглаж байна.
Аэронавигацийн  хэсэг: Б.Нандинцэцэг, Ж.Ариунтуяа, М.Бүрэнзаяа,  Ж.Алтайбаатар, А.Алтансүх
 
Сансрын холбооны инженер, холбооны техникч, цахилгааны техникч гэсэн  мэргэжлийн хүмүүс ажилладаг.
Тус Нисэх  буудлын холбоо, навигацын тоног төхөөрөмжид: 
1. 1960-1998 онд хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэгдсэн Р-820, Р-250 станцууд болон навигацын АПР - 7, АПР - 8 станцуудаас гадна Е-615 маркерийн станц, нислэг хөдөлгөөний удирдлагад Р-809, Баклан станцуудыг 1998 он хүртэл   ашиглаж байсан. 
2. 1987 онд нөөц цахилгаан үүсгүүр АД-60 
3. 1995 онд ЯМЗ-100 мотор
4. 1998 онд АНХ-1 төслөөр сансрын VSAT систем, цаг уурын ажиглалтын автомат систем AWOS, аэронавигацын мэдээлэл дамжуулах сүлжээ AFTN, Агаар газрын холбооны станц PAE5610, аваарын  мотор LP-4 kW   
5. 2004 онд холын холбооны радио станц XK2100,  АД-10 мотор 2 ширхэг
6. 2007 онд агаар газрын нэвтрүүлэгч станц PAE T6T үндсэн нөөц 4 ширхэг, PAE T6R хүлээн  авах 4 ширхэг станц суурилуулсанаас гадна тэжээлийн бэрхшээлийг нар, дизель, төвийн сеть хосолсон тэжээлийн системээр бүрэн шинэчилж  чадсан
7. 2008.08.30-нд Улаанбаатар хотын Термотех ХХК нь нислэгийн удирдагчийн өрөө болон Холбооны станцын өрөөнд TCL брэндийн  иж бүрдэл  агааржуулагч 2 ширхэгийг суурилуулсан.
8. 2008.12.19-2008.12.29-нд DVOR/DME-н локатрын антенн
9. 2009.04.30-нд Улаанбаатар хотын Мон-Хорус  интернешлээс DVOR/DME-н FGWKSON perking  төрлийн дизель генератор  суурилуулсан
10. 2009.05.26-нд  Улаанбаатар хотын Орбитнэт ХХК –аас DVOR/DME-н  станц тоног төхөөрөмжийг  ашиглалтанд хүлээн авсан.
11. 2009.07.13-нд  Орбитнэт ХХК-аас  ИНЕГ-ын RadyneVSAT системийг  антенн, тоног төхөөрөмжийн  иж бүрдлийг суурилуулсан.
12. 2013 онд JOTRON810 богино долгионы станц
13. 2014 онд MAWS301 цаг уурын автомат станцыг шинээр суурилуулагдсан тоног төхөөрөмжүүдийг  ашиглагдаж байна.
 
Газрын үйлчилгээ :
 
Агаарын хөлгийн  техникч,  шатахууны нярав лаборант, цэнэглэгч машины жолооч, үйлчилгээний пургон машины жолооч, ачааны тээшний машины жолооч нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ хэсгийн үйл ажиллагаа явагддаг.
Агаарын хөлгийг угтан авч  транзит үйлчилгээ хийх, үдэн гаргах,  лабораторийн шинжилгээ хийсэн шатахуунаар сумлагаа хийх,  зорчигчдын ачаа тээшийг түргэн шуурхай үйлчлэн  ачих, зорчигчдод  олгох, аэродромын бүрэн бүтэн байдалд үзлэг,  шалгалт хийх, ажилчдыг  авах, хүргэх үйлчилгээ  үзүүлдэг.
Сумлагч МАЗ машин 1,  үйлчилгээний пургон машин 1, ачаа тээшний УАЗ 1, Аэродром арчлалт цэвэрлэгээний КПМ-1, үйлчилгээнийавтобус-1, шатахуун хадгалах   агуулах/100тн/, шатахууны шинжилгээний лабораторын үйлчилгээ зэргээр нисэхийн болон нислэгийн аюулгүй  байдлыг ханган ажилладаг.
 
Газрын үйлчилгээнийхэсэг: баруун гар талаас Н.Насанбат, Д.Үүрцайх, Ч.Янжмаа,      Г.Алтайбаатар, З.Отгонбаяр
 
Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ:
 
Аюулгүй байдлын шалгагч, харуул шалгагч, харуул талбайн журам сахиулагч нарын  бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа  явуулдаг. 
Агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлчлүүлэгч зорчигчдын бие, ачаа, тээшинд аюулгүй  байдлын үзлэг шалгалт хийж  ажилладаг. 
 Аюулгүй байдлын үзлэг шалгалтыг  явуулахдаа:
1. Metor 200  металл илрүүлэгч хаалга
2. GVD-4 тэсэрч дэлбэрэх бодис  илрүүлэгч
3. HMD 201 Metal Detector  маркийн  гар мисс  зэрэг тоног төхөөрөмжийг  ашигладаг. 
Нисэх буудлын барилга байгууламж, тоног төхөөрөмж , эд хөрөнгө, машин механизм, шатахууны аюулгүй байдлыг  сахин   хамгаалах үүргийг гүйцэтгэдэг.  Нислэгийн   Аюулгүй  байдлыг  бүрэн ханган  талбайн сахилга, дэг журмыг сахиулан  ажиллаж  байна.
АБХХ хэсэг: баруун гар талаас Б.Алтанхуяг, Д.Бат-Орших, Б.Эрдэнэбилэг,П.Батзаяа Т.Галхүү, А.Раднаабазар
 

Галын бүлэг

Галын бүлэг нь 2013 оны 12 сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 12 хүний бүрэлдэхүүнтэй. КАМАЗ маркын гал унтраах зориулалтын тоноглол бүхий автомашинтай. Нисэхийн галын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

 

Галын бүлэг: баруунгарталаасХ.Олонбаяр, Г.Батчулуун, Д.Буяндэлгэр, Х.Батсайхан, С.Энхбат, А.Зоригт, А.Алтансүх

 

НИЙТЭЛСЭН: 2017-01-20 12:32:42