Байгууллагууд
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Насан туршийн боловсролын төв нь Аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн А/227 тоот Захирамжаар байгуулагдсан. Тус төв нь захирал 1, сургалтын менежер 1, багш 5, нягтлан бодогч 1, нярав, үйлчилгээний ажилтан 1 нийт 9 хүний бүтэц орон тоотой мөн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/492 тоот Захирамжаар сумдад Насан туршийн боловсролын нэгж Ерөнхий боловсролын сургууль түшиглэн байгуулагдаж 18 сум бүрт нэг нэг багш томилогдон нийт Говь-Алтай аймагт 27 хүний бүтэц орон тоотой ажиллаж байна.

Насан туршийн боловсрол нь уян хатан, нээлттэй, чөлөөтэй, хүмүүнлэг, хүн амыг илүү өргөн хүрээнд хамрах онцлогтой учир уг боловсрол нь насан туршдаа тасралтгүйгээр суралцах үйл явц юм.

Насан туршийн боловсрол нь дүйцсэн хөтөлбөр, бичиг үсгийн болон гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, урлаг гоо зүйн боловсрол, амьдрах ухааны боловсрол зэргийг хамарсан өргөн агуулгатай байх бөгөөд тэргүүлэх чиглэл нь тухайн улс орон, бүс нутгийн онцлог, хэрэгцээнээс хамаарч байна.

Үйл ажиллагааны чиглэл:

Гэр бүлийн боловсрол нь хүний насан туршдаа эзэмших боловсрол бөгөөд хүний хүмүүн болох суурь хүмүүжил нь гэр бүлийн орчинд төлөвших билээ.

Гэр бүлийг тогтвортой, зөв харилцаатай хүний амар тайван аж төрж, хөгжиж боловсрох суурь орчин болгон хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг чадварын цогцыг гэр бүлийн боловсрол гэнэ.

Иргэний боловсрол нь ардчилсан нийгэмд, шудрага ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, бусдын үзэл бодол, ахуйн соёлын ялгааг хүлээн зөвшөөрч байгаль орчноо хайрлан хамгаалж, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглан, уламжлалт зан заншилыг хойч үедээ өвүүүлэн үлдээх, нийгмийн олон талт харилцаанд тэнцвэртэйгээр оролцох чадвартай иргэн болж төлөвшүүлэх юм.

Иргэний нийгмийн үнэт зүйлийг тэнцвэртэйгээр хослуулан эзэмшиж, нийгмийн олон талт харилцаанд иргэний хувьд тэгш эрхтэйгээр оролцоход шаардагдах мэдлэг чадварын цогцыг иргэний боловсрол гэнэ.

Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол. Өнөө үед “ёс суртахууны хямрал” хүн төрөлхтний “глобаль” асуудал болоод байна. Дэлхийн улс орнууд “шинэ мянганы иргэдийн ёс зүйн боловсрол”-ын асуудалд анхаарал хандуулж, боловсролыг ёс зүйд үндэслэх нь цаг үеийн хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж байгаа билээ.

Ёс зүй нь хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, ёс бус буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн ёст, зөв сайн, бидний хэлдгээр “хүн чанартай” хүн төлөвшихийн суурь юм. Хүн хүнтэйгээ харьцах ёс суртахууны үнэт чанарыг эзэмшүүлэх, нийгмийн харилцааны бүхий л хүрээнд мөрдөх хэм хэмжээг ухамсарлуулах үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс зүйн боловсрол гэнэ.

Гоо зүй-мэдрэмжийн боловсрол бол хүний насан туршдаа эзэмших боловсрол бөгөөд хувь хүний юуг таашаан хүлээн авах, юуг хүлээн авахгүй байх талаарх суурь ойлголтуудыг төлөвшүүдэг ба сайн, сайхан бүхнийг үлгэрлэн дуурайх, өрөөл бусдыг хайрлах, ирээдүйдээ итгэлтэй, аз жаргалтай амьдрах түлхүүр нь болж өгдөг.

Гоо сайхны болон урлан бүтээх үйл ажиллагааны олон талт байдлыг задлан шинжилж түүний дотоод холбоо, мөн чанарыг нээн ойлгоход шаардагдах мэдлэг чадварын цогцыг гоо зүй-мэдрэмжийн боловсрол гэнэ.

Амьдрах ухааны боловсрол нь хүн төрөлхтөний хөгжилд тулгамдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засаг, байгаль орчин, улс төр зэрэг бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ амьдрах ухааны боловсрол хэмээх ойлголт нь амьдрал ахуйтай холбоотой боловсролын бүхий л хүрээг нэгэн цогц хэлбэрээр авч үзнэ.

Хувь хүн нийгэм, сэтгэл зүй,  танин мэдэхүйн бүхий л харилцаанд өөрийгөө идэвхжүүлэн, амьдралынхаа туршид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй байх, бие бялдар, оюун санаагаа байнга хөгжүүлэх ур чадваруудыг эзэмших,түүнийгээ тасралтгүй хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг чадварын цогцсыг амьдрах ухааны боловсрол гэнэ.

 

Д/д

Овог нэр

Албан тушаал

Утасны дугаар

Гэрийн хаяг

Mail hayg

1

Т.Гансүх

Төвийн захирал

99032120

89960880

99895399

Харзат баг 21-2-18

Gansukh_Tumendelger@yahoo.com

2

Н.Энхжаргал

Багш

99482548

80300880

Баянхайрхан баг 29-3 тоот

Aisui63@yahoo.com

3

Г.Энхбаяр

Багш

85767284

99767284

Баянхайрхан баг 3-41

Enhkee43@yahoo.com

4

Г.Баярбилэг

Сургалтын менежер

99686912

80686912

Харзат баг 35б байр

bayarbilegb@yahoo.com

5

Н.Энхтүвшин

Багш

99913899

98819988

Баянхайрхан баг 1-32

Enkee_tes888@yahoo.com

6

 

Т.Хонгор

Багш

99971920

Жаргалант  баг Өргөө 16-3тоот

Hongor1963@yahoo.com

7

Мөнгөнцэцэг

багш

95081555

Жинст баг Хөгжил хороолол 3-4а

Munguu_altai@yahoo.com

8

Ц.Цэрмаа

Нягтлан бодогч

99745507

Дэвшил 5-1

tsermaa.tsevegdorj.73@mail.ru

9

Т.Гэрэлмаа

Нярав

99955488

80955488

Индэрт 2-19

Gerluushka_t@yahoo.com

 

НИЙТЭЛСЭН: 2017-01-20 21:43:06