Хөшөө дурсгалаа хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Насан туршийн боловсролын төв нь жил бүрийн 4 дүгээр сарын 18-ны өдөр хөшөө дурсгалаа хамгаалах олон улсын өдрийг уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус ажлын хүрээнд аймгийн Нийтлэг үйлчилгээ, Хот тохижилт үйлчилгээний газар мөн бүх сумдын насан туршийн боловсролын нэгжийн багш нарыг өөрийн сум орон нутагтаа буй соёлын үнэт өв болсон хөшөө дурсгалыг сэргээн засварлах үйл ажиллагаанд уриалан зохион байгуулж ажиллалаа.


Энэ удаагийн бүтээлч ажлаараа 1350 хүүхдүүдэд тухайн хөшөө барималуудын түүх дурсгал, он цагийн талаарх яриа таниулга хийж, олон нийтийн эзэмшлийн түүхэн хөшөө барималуудын ойр орчмын хогийг цэвэрлэн, угааж өнгөлж, сэргээн засаж өнгө үзэмжийг сайжруулсан.

 

НИЙТЭЛСЭН: 2019-04-19 09:58:48