Говь-Алтай аймгийн ургамалын сан

Тус аймаг нь ургамал, газар зүйн мужлалтаар Евро азийн хээрийн их муж буюу Төв азийн дэд их мужийн Монголын хээрийн болон говийн умард цөлөрхөг хээрийн буюу Монгол Алтайн уулын дэд бага муж хийгээд Африк, Азийн цөлийн их мужийн Төв Азийн буюу Говийн төв мужийн Алтайн өвөр говийн дэд бага мужид тус тус багтана. Иймээс аймгийн ургамалшлыг 6 хэв шинжид авч үздэг.

          Судалгаагаар манай аймгийн хэмжээгээр нийт 506 төрлийн ургамал байгаагаас эмийн ургамал 70 зүйл, хүнсний ургамал 39 зүйл, тэжээлийн ургамал 331 зүйл, гоёл чимэглэлийн ургамал 10 зүйл, техникийн ургамал 12 зүйл, ахуйн бусад хэрэглээний ургамал давхардсан тоогоор 60 зүйл, газрыг ургамжуулах 36 зүйл, хорт ургамал 8 зүйл, Улаан номонд данстай нэн ховор ургамал 13 зүйл, дансгүй нэн ховор ургамал 16 зүйл, улаан номонд данстай ховор ургамал 5 зүйл, дансгүй ховор ургамал 19 зүйл тогтоогдсон байна.

           Харин Улаан номонд дансгүй доод ургамлаас газрын хар үс /хуурай газрын замаг/, эрхий цагаан мөөг /жинхэнэ/ нь ховор ургамалд бүртгэгддэг.

           Говь-Алтай аймгийн ургамлын аймагт 16 зүйл унаган ургамал ургадаг байна. Үүнд: Монголчуудын хялгана, говийн зорлог /газар/, дэрэн ажигана, потанины толь өвс, монгол хамбий, хойрог харгана, монгол хунчир, шивүүрт ортууз, монгол сүүт өвс, монгол догар, говийн ганга, Потанины улаан тулам, Монголчуудын тост, говийн шарилж, алтан шар шарилж, монгол хувилгана гэх мэт.

             Манай орны Төв азийн гойд тогтоц, гарал үүсэлтэй газар, хөрсөнд дэлхийн хаанаас   ч   олдоггүй,   байдаггүй   чухал   ашигт  ургамал   ургадаг   тул   даяаршил, геополитик, зах зээлд өртөгдөж болзошгүй 129 зүйл ургамлын улсын хэмжээгээр бүртгэсний дотор тус аймагт 55 зүйл ургамал байна. Тухайлбал: заг, чихэр өвс, лидэр, зээргэнэ, зэрлэг сонгино, хөмөл, зэгс /эгэл нишингэ/ гэх мэт. Эдгээр ургамлыг эм, хүнс, түлээ, тэжээлд бага хэмжээгээр ашиглаж байна.       

Говь – Алтай аймгийн ургамлын төрөл зүйлийн бүрдэл

1. Ойм хэлбэрийн хүрээ

3. Далд үртний хүрээ

 

анги

 

анги

2

овог

1

овог

56

төрөл

1

төрөл

248

зүйл

1

зүйл

495

дүн

3

дүн

826

2. Нүцгэн үртний овог

4. Дээд гуурст ургамлын хүрээ

 

анги

 

анги

3

овог

3

овог

60

төрөл

3

төрөл

252

зүйл

10

зүйл

506

дүн

16

-

-

Дэлгэрэнгүй мэдээллийг Говь-Алтай аймгийн ургамалын дэд мэдээллийн сан болох http://govi-altai.nature.gov.mn/subInformation/4 хаягаар орж авна уу.
НИЙТЭЛСЭН: 2017-01-24 11:52:18