Байгууллагууд
ТАТВАРЫН ХЭЛТЭС

Бүтэц зохион байгуулалтын талаар:

Тус хэлтэс нь  Татварын орлогын тасаг, Татвар төлөгчдтэй харилцах тасаг,  Татварын хяналт шалгалтын тасаг, Эрсдэл, статистикийн тасаг, Захиргааны тасаг гэсэн 5 тасагт татварын улсын ахлах байцаагч 6,  татварын улсын байцаагч, татвар хураагч 29, аж ахуй болон үйлчилгээний ажилтан 8 нийт 43 орон тоотой ажиллаж байна.         

Татварын орлогын тасаг:

—Татвар төлөгчийн баазыг нэмэгдүүлэх

—  Татвар төлөгчийг татварт хамруулах
—  Улс, аймаг, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх
—  Татварын өр барагдуулах
—  Татвар төлөгчдийн тайлангийн ирц хангуулах
—  Ногдуулалтын хяналт хийх
 
Татвар төлөгчдтэй харилцах тасаг:
 
—Татвар төлөгчдөд мэдээлэл өгөх
—Татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх
—Татвар төлөгчдийн тайлан хүлээн авах
—Татвар төлөгчдөд лавлагаа тодорхойлолт гаргаж өгөх
 
Татварын хяналт шалгалтын тасаг:
 
—Хуульд заасан чиг үүргийн хүрээнд татвар төлөх үүрэг бүхий хувь хүн, хуулийн этгээд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгааг хуулийн дагуу шалгаж, тодорхойлох
—Татварын хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх
—Татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг /акт, дүгнэлт/ түүний биелэлтийг хангуулах
—Татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, мэдээллээр хангах, үүсч болох татварын эрсдлээс татвар төлөгчдийг хамгаалах чиг үүрэгтэй.
 
Эрсдэл, статистикийн тасаг:
 
—Татварын мэдээллийн сангийн үнэн зөв бодит байдлыг хангах, татварын орлогын төлөвлөгөөний биелэлт болон өрийн барагдуулалтанд хяналт тавих
Хэлтсийн үйл ажиллагааны стандартын биелэлтэнд хяналт тавих, судалгаа шинжилгээ хийх
—Татварын албаны болон татвар төлөгчдийн эрсдлийг тооцон, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах чиг үүрэгтэй.
—Татвар төлөгчдийн хөрөнгө, орлогын талаарх хөндлөнгийн мэдээлэл цуглуулан татварын хяналт шалгалт болон тайлан авалтанд ашиглах
—Татварын программ ашиглалт, дотоод сүлжээ, техник технологийн хэвийн ажиллагааг ханган ажиллах чиг үүрэгтэй.
 
Захиргааны тасаг:
 
—Татварын албаны хүний нөөцийг бүрдүүлэх
—Монгол Улсын хууль тогтоомжийн бааз бий болгон, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн хөдөлгөөнийг цаг тухайд нь хийх
— Ажилтнуудад болон татвар төлөгчдөд хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой мэдээлэл өгөх,  сургалт хийх
—Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураан барагдуулах ажлыг шүүхэд нэхэмжлэл гаргах шатнаас өмнө буюу үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах ажлыг холбогдох татварын улсын байцаагч нартай хамтран хэрэгжүүлэх
—Татвар төлөгч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй татварын улсын байцаагчийн актыг Иргэний шүүхээр баталгаажуулан Шүүхийн шийдэр гүйцэтгэх албаар гүйцэтгүүлэх
—Татварын маргаан таслах зөвлөлд ирсэн  татвар төлөгчийн гомдлыг маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.

 
 
 
 
 

 

НИЙТЭЛСЭН: 2017-01-26 14:40:30