Байгууллагууд
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР

Говь-Алтай аймаг 1940 онд байгуулагдахад аймгийн яамны бүтцэд мал тариалангийн хэлтэс байгуулагдан анхны даргаар нь Шарга сумын харьяат Хараавч ажиллаж байжээ.  1943 онд  мал тариалангийн хэлтсийг мал аж ахуйн хэлтэс болгон өөрчилсөн байна. 1950-иад оны дунд үе хүртэл тус хэлтэс нь мал аж ахуйн  болон ойн гэсэн 2 тасагтай. Харин аймгийн мал эмнэлгийн тасаг нь тусдаа бие даан ажиллаж байжээ. 1958 оноос ХАА-н нэгдлүүд бий болж мал аж ахуйн машинт станц байгуулагдснаар мал аж ахуйн хэлтсийг  хөдөө аж ахуй хэлтэс болгон өөрчилжээ.

1954 оноос МАХНамын төв хорооны нарийн бичгийн дарга асан Бугын Дэжид мал аж ахуйн хэлтэс, мал эмнэлгийн тасгийн даргыг хавсран гүйцэтгэж байв.

1960 оноос аймгийн ХАА-н удирдах газар байгуулагдан ХАА-н удирдах газар, нэгдлийн зөвлөлийн дарга бөгөөд аймгийн гүйцэтгэх захиргааны  хөдөө аж ахуй эрхэлсэн орлогч даргын үүргийг нэг хүн гүйцэтгэж байв.

Энэ ажилд  хожим нь Завхан аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн дарга байсан Содномжамц 1970 он хүртэл, Халиун сумын харъяат Д.Цогнийжав 1980-аад он хүртэл,  Д.Пэрэнлэй  1980-1990 он хүртэл ажиллаж байв.

1991 оноос ХАА-н нэгдлүүд задарч мал хувьчлагдснаар Хөдөө аж ахуйн удирдах  бүтцэд өөрчлөлт орж аймгийн ЗДТГ-ын харьяанд Хөдөө аж ахуй байгаль орчны хэлтэс байгуулагдаж  даргаар нь Р.Пүрэвжав /малын их эмч/ томилогдон ажиллаж байсан ба, 1993-1997  онуудад Ч.Дашдэлэг /мал зүйч/ ажиллаж байжээ.

1998 онд Хөдөө аж ахуйн газрыг  дахин байгуулахад даргаар нь П.Золжаргал /малын их эмч/ ажиллаж байлаа. Хөдөө аж ахуйн газар нь мал эмнэлгийн алба /А.Сангарагчаа/, мал үржлийн алба /В.Даваадорж/, мөн Хөдөө аж ахуйн газрын дэргэд Цөм сүргийн үржлийн төв /Ш.Пүрэврагчаа/ гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байв.

2003 оноос Хөдөө аж ахуйн газар  нь хүнс, газар тариалан, бэлчээр ус хариуцсан мэргэжилтнүүдтэй мал эмнэлэг, малын үржлийн албадтай 2009 оноос хоршоо, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэнтэй болсон байна.

2003 оноос 2014 оны 02 сар хүртэл Ш.Мөнхбаатар /мал зүйч/

2014 оноос Үйлдвэр хөдөө аж ахуйн газар болж газрын даргаар Б.Амартүвшин /ХАА-н үйлдвэрлэлийн инженер/ цфажиллаж   2015 оны1 сарын12 ны өдрийн 8-р тогтоолоор Хүнс хөдөө аж ахуйн газар болж  4 хэлтэс,  24 ажилтантайгаар аймгийн хөдөө аж ахуйн  бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг зохион  байгуулах хүн амын хүнсний баталгаат байдлыг хангах, хоршоо газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, бэлчээрийг зөв зохистой ашиглаж,усан хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх  мал аж ахуй,  газар тариалан, мал эмнэлгийн салбарт үндэсний болон засгийн газрын  хөтөлбөр, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх зэрэг тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байсан.

МУЗГ-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайдын эрхлэх асуудлын хүрээ, Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрөөр Хүнс, хөдөө аж ахуйн газар нь дараах бүтэц орон тоо, чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

1 .Үйлдвэрлэл, худалдаа, уйлчилгээний асуудал хариуцсан нэгжийн чиг уурэг:

Энэ нэгж нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд харъяалах нутаг дэвсгэр дэх хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, хоршоо, бирж, экстейншныг хөгжүүлэх бодлого, зорилт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн түвшинд хангах, зохицуулах, удирдан зохион байгуулах, аймгийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн төсөл, төсвийн төсөөслөлд хариуцсан чиглэлээр санал боловсруулах, тухайн жилийн батлагдсан төсвийн багцад тусгагдсан төсвийг үр оновчтой зарцуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэр, хоршоо, бирж, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг мэргэжил, арга зүйгээр болон нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээгээр хангах, төрийн шуурхай үйлчилгээг үзүүлэх үндсэн үүргийг хүлээнэ.

Энэ нэгжид салбарын тухайлсан асуудал хариуцсан мэргэжилтнүүд ажиллах ба тэдгээр нь зохион байгуулалтын нэгжийн даргын шууд удирдлага дор өдөр өдөр тутмын үйл ажиллагааг явуулж, удирдлагыг мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай мэдээ мэдээлэл, арга зүй, зөвлөмжөөр хангах, бүх талын дэмжпэг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

1.1 Хүнсний үйлдвэрлэл, технологи, худалдаа, нийтийн хоолны асуудал хариуцсан албан тушаалтны ажлын байрны чиг үүрэг:

Энэхүү ажлын байрны мэргэжилтэн нь харъяалах нутаг дэвсгэрт хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, аймгийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний болон нийтийн хоолны аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана:

-  Хүнсний үйлдвэрлэл. Үйлчилгээний талаарх хууль тогтоомж. бодлого, хөтөлбөр. Төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах. Биөлэлтийг хангуулах, тер, хувийн хэвшил. Төрийн бус байгууллагуудын харилцан уялдаа холбоог хангах үйлчилгээ үзүүлэх

     Хүнсний аюулгүй байдалтай холбоотой бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдэд таниулах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, үйлдвэрлэгчдийг дэмжих, сурталчлах чиглэлээр үзэсгэлэн зохион байгуулах,

    - Аймгийн түвшинд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хангамж, тэнцлийг тодорхойлж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох

    - Аймгийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлын талаар хэрэгжүүлэх хөтөлбөр, шийдвэрийн төсөл боловсруулах

-  Хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн сан хөтлөх                                        - Аймгийн хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг хэрэгжүүлэх

                -   Аймгийн стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг хэрэгжүүлэх

-     Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний салбарын хөгжлийг хангахад чиглэсэн бодлого, хөтөлбөр, төслийн орон нутаг дахь хэрэгжилийн үйл ажиллагааг зохион байгуулж, тайлагнах

-   Үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн, нийтийн хоол, үйлчилгээний асуудлаар бодлогыг хэрэгжүүлж, сургалт, судалгаа, зөвлөгөө, дэмжлэгүзүүлэх

-   Удирдлагын мэдээ, мэдээлэл, салбарын бодлогын удирдамжаар хангах, салбар хоорондын бодлогын уялдаа холбоог хангах, яамд, байгууллагатай өгөгдсөн чиглэл удирдамжийн дагуу хамтран ажиллах

-  Салбарын зах зээлийг өргөтгөх, борлуулалтын сүлжээг дэмжих үйл ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих

            - Худалдаа, нийтийнхоол, үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй хүргэх, хэрэгжилтийг хангах

            1.2 Газар тариалангийн үйлдвэрлэл, технологи хариуцсан албан тушаалтны ажлын байрны чиг үүрэг:

Энэхүү ажлын байрны мэргэжилтэн нь харъяалах нутаг дэвсгэрт газар тариалангийн үйлдвэрлэл, технологийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулахдаа дараахь чигүүргийг хэрэгжүүлж ажиллана:

            - Газар тариалангийн хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулж, зохицуулах, үр дүнг нь нэпггэн дүгнэх, тайлагнах, хяналт тавих;

- Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, орон нутгийн онцлогт илүү зохицсон агро-техник, технологийн шинэчлэл хийх төслийн санал боловсруулах, аж ахуйн зохион байгуулалтыг боловсронгуй болгох;

- Шинээр газар тариалан эрхлэгчдэд технологийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт явуулах, дэмжпэг үзүүлэх;

- Газар тариалангийн үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжээс боловсруулсан төсөлд санал, дүгнэлт гаргах, холбогдох байгууллагад уламжлах;

- Байгаль орчинд халгүй аргаар ургамал хамгаалах, таримал ургамал болон хөрсний үржил шимийг сайжруулах, үр сортын бодлогыг, зоорь, агуулахын аж ахуйн технологийн төвшинг болон ложистикийн хангамж, үйлчилгээг сайжруулах, хяналт тавих;

- Ногоочдыг бүртгэлжүүлэх. бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, гэрчилгэ.э олгох;

- Газар тариалангийн бодлогын судалгаа хийх. мэдээллийн сан бүрдүүлэх. холбогдох мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах;

- Гадаад болон хөрш зэргэлдээх орнуудын газар тариалангийн салбарын талаар судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, дүгнэлт гаргах;

Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар тогтмол дүн шинжилгээ хийх;

1.3.Хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршоо. бирж. ахуй үйлчилгээ. экстейншны асуудал хариуцсан албан тушаалтны ажлын байрны чиг үүрэг

Энэхүү ажлын байрны мэргэжилтэн нь харъяалах нутаг дэвсгэрт хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршоо, бирж; ахуй үйлчилгээ, экстейншны бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулахдаа дараахь чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана;

-     хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршоод, хөдөө аж ахуйн бирж, ахуй үйлчилгээний хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүй, бодлого. хөтөлбөр. төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналттавих, тайлагнах;

-     шинжлэх ухаан, технологи инновацийн бодлоготой уялдуулан хөнгөн. жижиг. дунд үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх, шинжпэх ухаан - төр - бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;

-  хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэлийг чадавхижуулах, загвар үйлдвэрийг бий болгох, бизнес инкубаторын тогтолцоог нэвтрүүлэх, дэвшилтэд технологи дамжуулах, түгээн дэлгэрүүлэх, сургалт, зөвлөгөө, дэмжпэг үзүүлэх;

-  хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоодын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, татвар, зээл, зээлийн батлан даалт, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хогжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих;

-  хөнгөн, жижиг дунд үйдвэрлэлийн зах зээлийг өргөтгөх, хоршоодын борлуулалтын сүлжээг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах хяналт тавих;

-  орон нутгийг болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангийн бодлогын хэрэгжилтийг хангах, хяналт тавих,

-  хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, хөдөө аж ахуйн биржийн хөгжлийн талаар бодлогын судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох мэдээллээр хангах ажпыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах;

-  салбарын шинжпэх ухаан, технологийн ололт, инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээг иргэдэд шуурхай, ил тод нээлттэй хүргэх, хэрэгжилтийг хангах.

-  хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн нийлүүлэлт, нөөцийн судалгаа хийж тоо хэмжээг зөв тодорхойлох, хөдөө аж ахуйн замаар зах зээлийн эрэлт хэрэгцээг гаргах:

-  ХАА-н гаралтай бараа, бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжих үйл ажиллагааг өргөтгөх, энэ чиглэлийн оролцогч талуудтай хамтран ажиллах, түүхий эд, бүтээгдэхүүнд чанараас хамаарсан үнэ тогтоох стандартыг мөрдүүлэх, биржийн үйл ажиллагааг сурталчилах.

2.    Мал аж ахуйн асуудал хариуцсан нэгжийн чиг уурэг:

Энэ нэгж нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль тогтоомж. бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд харъяалах нутаг дэвсгэр дэх мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, зорилт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн түвшинд хангах. зохицуулах, удирдан зохион байгуулах, аймгийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого. Төлөвлөлтийнтөсөл, төсвийн төсөөслөлд хариуцсан чиглэлээр санал боловсруулах, тухайн жилийн батлагдсан төсвийн багцад тусгагдсан төсвийг үр оновчтой зарцуулах. хэрэгжилтэнд хяналт тавих,-дүн шинжилгээ хийх, малчид, мал бүхий иргэн, хуулийн этгээдийг болон сумдын тасаг. мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжийг мэргэжил. арга зүйгээр хангах, төрийн шуурхай үйлчилгээг үзүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгжид тус салбарын тухайлсан асуудал хариуцсан мэргэжилтнүүд ажиллах ба тэдгээр нь зохион байгуулалтын нэгжийн даргын шууд удирдлага дор өдөр тутмын үйл ажиллагааг явуулж. удирдлагыг мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай мэдээ мэдээлэл, арга зүй, зөвлөмжөөр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллана.

Энэхүү нэгж нь харъяалах нутаг дэвсгэрт мал аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулахдаа дараахь чиг үүргийн хүрээнд ажиллана:

-     мал аж ахуйн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн биелэлтийг хангуулах. үр дүнг нэгтгэн дүгнэх, тайлагнах, сурталчилах:

-     мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах

-     мал аж ахуйн үйлдвэрлэлийн цаг үеийн ажлыг шуурхай зохион байгуулах, зохицуулалт хийх, хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг тайлагнах;

-     уламжпалт мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, уламжлалт мэдлэгийг баримтжуулан бүртгэх;

-     эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, технологийг мөрдүүлэх:

-     малын үржил селекцийн ажлыг үржлийн хөтөлбөрийн дагуу төлөвлөн удирдан зохион байгуулах;

-     үржпийн малын шилэн сонголт, үзлэг ангилалтыг үр дүнтэй төлөвлөн зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах;

-     сумдын тасаг, малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж, мал бүхий иргэн, хуулийн этгээд, малчдыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээ мэдээллээр хангах;

-     малын болон мал бүхий иргэд, малчдын бүртгэл, мэдээллийн санг хөтлөх, баяжуулах, мэдээллийг тухай бүрт дамжуулах, тайлагнах;

-     малыг ялган тэмдэглэх, бүртгэх ажлын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, сурталчлах;

-     төрөөс олгож буй мөнгөн урамшуулалыг олгох арга хэмжээг хариуцлагатай зохион байгуулах, нэгтгэл, тайлагналыг хийх, хэрэгжилтэнд хяналт тавих,

-     малын генетик нөөцийг хамгаалах, сайжруулах, үүлдэр, омгийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;,

-     бэлчээрийн ашиглалтыг сайжруулах, хортон мэрэгчтэй тэмцэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, усан хангамжийг сайжруулах;

-     малыг эрсдлээс хамгаалах;

-     малын тэжээл хангамжийг нэмэгдүүлэх;

-     ажил, үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг дэмжих, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;

-     мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх анхан шатны бүтэц, маркетингийг боловсронгуй болгох;

-     тэргүүн туршлага, техник технологийг нэвтрүүлэх, сурталчлах;

-     бусад хамаарах асуудал

2.1  Мал эмнэлгийн асуудал хариуцсан нэгжийн чиг уурэг:

Энэ нэгж нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд харъяалах нутаг дэвсгэр дэх малын эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон бодлого, зорилт, үндэсний хөтелбөрийн хэрэгжилтийг аймгийн түвшинд хангах. зохицуулах, удирдан зохион байгуулах. аймгийн урт, дунд. богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн төсөл, төсвийн төсөөслөлд хариуцсан чиглэлээр санал боловсруулах тухайн жилийн батлагдсан төсвийн багцад тусгагдсан төсвийг үр оновчтой зарцуулах. хэрэгжилтэнд хяналт тавих. дүн шинжилгээ хийх, малчид, мал бүхий иргэн, хуулийн этгээдийг болон сумдын тасаг. мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг мэргэжил, арга зүйгээр хангах, төрийн шуурхай үйлчилгээг үзүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгжид тус салбарын тухайлсан асуудал хариуцсан мэргэжилтнүүд ажиллах ба тэдгээр нь өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулалтын нэгжийн даргын шууд удирдлага дор явуулж, удирдлагыг мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай мэдээ мэдээлэл, арга зүй, зөвлөмжөөр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байна. Энэ нэгжийн харъяанд Мал эмнэлгийн лаборатори төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргээр ажиллана.

Энэхүү нэгж нь харъяалах нутаг дэвсгэрт малын эрүүл мэндийг хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулахдаа дараах чиг үүргийн хүрээнд ажиллана:

-малын гоц халдварт, халдварт, паразиттах, халдваргүй өвчний оношийг цаг алдалгүй тогтоож, шаардагдах төсвийг өвчний тархвар зүйн байдал, эрсдлийн үнэлгээнд тулгуурлан төлөвлөх, тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг журам, зааврын дагуу зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тайлагнах;

-малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр мал, амьтны өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, сүргийг эрүүлжүүлэх арга хэмжээний үр дүнг ХХААХҮ- ийн Сайд, ЗГХА-МЭҮГ-ын дарга, орон нутгийн удирдлагуудыг мэдээллээр хангах;

-сумдын мал эмнэлэг, үржлийн тасаг, мал эмнэлгийн анхан шатны хувийн нэгж: малын эмийн сангийн үйл ажиллагааг дэмжих, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн мал эмнэлгийн цогц үйлчилгээг үзүүлэх;

- мал, амьтны хашаа, байр, тээврийн хэрэгсэлийн ариун цэвэр, эрүүл ахуй, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл, малын сэг зэмийн устгалыг зааврын дагуу зохион байгуулах;

- мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавих;

- малын өвчнөөс сэргийлэх биобэлдмэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис. эм бэлдмэлийн зохистой хэрэглээний дадлыг төлөвшүүлэх.

- сумдын тасаг, мал эмнэлгийн нэгж, хүнсний захын лаборатори, эм ханган нийлүүлэх байгууллага; хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтэн, малын эмч нарыг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургах, гарын авлага, мэдэз, мэдээллээр хангах

- мал эмнэлгийн мэдээ, мэдээллийн цахим сан, сүлжээг бүрдүүлэх.

Мал эмнэлгийн лаборатори нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Аймаг, сумын нутаг дэвсгэр дээрх мал, амьтны гоц халдварт. халдварт. паразит, халдваргүй, хордлогот өвчнийг илрүүлэх, тандах, оношлох, оношлогоонд баталгаажуулалт хийх;

-Улс, аймгийн түвшинд мал, амьтан, тэдгэзрийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг ариун цэвэр. эрүүл ахуйн баталгаажуулалт гаргах;

2.2. Нийтлэг үйлчилгээний ажилтнуудын чиг уурэг:

Газрын даргын шууд удирдлагаар  байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах үндсэн үүрэгтэй нийтлэг үйлчилгээний ажилтнууд, байгууллагын хариуцах асуудлын хүрээний үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх мэргэжилтэн тус тус ажиллана. Тэдгээр нь дэд салбаруудын хөгжлийнтүвшин. бүтээмж, үр дүнд дүн шинжилгээ хийх, төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлэх бүтээгдэхүүний төлөвлөгөөний төслийг боловсруулах. гэрээ байгуулах. гэрээний хэрэгжилтийг хангах, салбарын урт. дунд. богино хугацааны стратегийн бодлогод нийцүүлэн байгууллагын төсвийн төлөвлөлтийг хийх, батлагдсан төсвийн тусгагдсан арга хэмжээний зарцуулалт, хуваарилалтыг хийх, нягтлан бодох бүртгэл хөтлөх. гүйцэтгэл, тайлан мэдээг гаргах, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх. байгууллагын гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөтгөх, төрийн албаны шаардлагатай мэдээлэл, дэмжлэгээр хангах, албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин! үнэлж дүгнэх, дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлт гаргах. тайлагнах, албан хаагчдын ажиллах нөхцлийг бүрдүүлэх зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх, удирдлагыг цагүеийн мэдээ, мэдээлэл, мэргэжпийн зөвлөмжөөр хангах, бүх талын дэмжпэг үзүүлэх чиг үүргийг хүлээнэ.

НИЙТЭЛСЭН: 2017-01-26 15:22:09