Хууль зүй дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн “Иргэнд ойр эрх зүйн үйлчилгээний жил-2017”, Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав.

Хууль зүй дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн “Иргэнд ойр эрх зүйн үйлчилгээний  жил-2017, Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд улс орон даяар зохион байгуулсан "Орчин цагийн төрийн архив" нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаанд  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Ганзаориг, Аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар,Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасан нар болон иргэд оролцов.

Дээрх нээлттэй хаалганы өдөртлөгт хууль сахиулах 7 байгууллага өөрийн чиг үүргийн талаар танилцуулга мэдээлэл хийж, Засаг даргын дэргэдэх агентлаг, албад, хэлтсүүд ажлаа сурталчлан танилцуулж иргэдэд гарын авлага материал тараав.

“Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Архивын тасаг нь төрийн албан хаагчдын дунд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр АХА тэмцээн явуулж, төрийн архивын үйл ажиллагааны талаар иргэдээс асуулга авч,  85 иргэний санал хүсэлтийг сонсож, 25 иргэний ажилласан жилтэй холбоотой архивын лавлагааг төлбөргүй олгохоор  хүсэлт захиалга авч, архивын сан хөмрөгт хадгалагдаж буй чухал баримтын хуулбар, гэрэл зураг, дүрс бичлэгийн баримт, хувийн гаралтай баримтаар үзэсгэлэн гаргаж 153 иргэн үзэж сонирхлоо.

Төрийн албан хаагчдын дунд явуулсан АХА тэмцээнд 35 албан хаагч оролцож, Орон нутгийг судлах музейн ажилтан О.Нэргүй, Шүүхийн шинжилгээний албаны нягтлан бодогч Б.Цэндцэсэн нар шалгарав.

НИЙТЭЛСЭН: 2017-11-07 16:46:51