“САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ” АЯН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

“САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ” АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

 

 

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд иргэдийг санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцуулах, оновчтой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас “Санхүүгийн боловсрол” аяныг санаачлан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Их, дээд сургуулиуд, МСҮТ, ЕБС, орон нутгийн Насан туршийн боловсролын төвүүд, банкууд, холбогдох бусад байгууллагуудтай хамтран орон даяар зохион байгуулж бөгөөд Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбар өнөөдөр аяныхаа нээлтийн ажиллагааг хийж, МСҮТ, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, банкуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг урьж оролцуулан “  Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх  хөтөлбөр” болон аяны үйл ажиллагааг танилцуулах уулзалт хийлээ.

 

Аяны зорилго нь “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”ийн ач холбогдол, хэрэгжилтийг олон нийтэд сурталчлах, үр дүн хүртээмжийг дээшлүүлэхэд оршино.

 

Орон даяар Монголбанкны салбар, хэлтсүүд, Монголын банкны холбоо, арилжааны банкууд, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх энэхүү аян нь иргэдэд эдийн засаг санхүүгийн үйлчилгээ, санхүүтэй холбоотой аливаа эрсдлээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл олж авах, мэдээлэлдээ тулгуурлан оновчтой шийдвэр гаргах,хувь хүний болон өрхийн санхүүтэй холбоотой зөв дадлыг амьдралдаа хэвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

 

Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбараас аяны хүрээнд сургуулийн насныхан, залуу үе, төрийн болон хувийн хэвшлийн ажилтан албан хаагчид, аймгийн нийт иргэдэд санхүүгийн мэдлэг олгох сургалт, сурталчилгааг боловсролын байгууллагууд, арилжааны банкуудын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулах юм.  Түүний зэрэгцээ Төвбанкнаас орон даяар авч хэрэгжүүлэх аяны холбогдолтой бүхий л цогц хөтөлбөр, арга хэмжээг аймгийн иргэд,  олон нийтэд салбарын болон аймгийн цахим хуудас, олон нийтийн мэдээллийн сүлжээ, орон нутгийн хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэж ажиллах тухайгаа нээлтийн ажиллагааны үеэр танилцуулсан байна. Мөн энэ үеэр Аймгийн насан туршийн боловсролын сургагч багш н.Цэрмаа санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтын хүрээнд хийж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

 

Гурван сарын туршид үргэлжлэх аяны үр дүнд хүүхэд багачууд, өрх гэр бүл, ард нийтээрээ санхүүгийн боловсролын суурь ойлголттой болж, улмаар хувь хүний, өрхийн санхүүгийн зөв оновчтой төлөвлөлт, зарцуулалт, шийдвэрийг гаргадаг, хуримтлалын ач холбогдлыг сайшаан дэмждэг зөв зохистой дадлыг хэвшүүлэх эхлэл тавигдана гэж тодорхойлж байгаа болно. 

НИЙТЭЛСЭН: 2017-10-06 16:20:42