“САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ” АЯН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

Монголбанкны санаачилгаар манай улсад анх удаа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах, тэдэнд санхүүгийн суурь ойлголт, мэдлэгийг олгох замаар өөрийгөө болон өрх бүлээ санхүүгийн эрсдлээс хамгаалах чадварыг олгоход чиглэсэн “Санхүүгийн хэрэглэгчийн хамгаалах” аяныг зарлан хэрэгжүүлж эхэллээ.

 

Монголбанк, түүний орон нутаг дахь хэлтэс, салбар, арилжааны банкууд, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын Ипотекийн Корпораци, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан, төрийн болон төрийн бус бусад байгууллагуудтай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 5 сарын хугацаанд зохион байгуулах аяны Говь-Алтай аймаг дахь нээлтийн ажиллагаа 2018.01.10-ны өдөр болж, оролцогч талууд, санхүүгийн үйлчилгээг хэрэглэгч-харилцагчдын төлөөлөл оролцон аяны зорилго, үйл ажиллагааны чиглэлүүдийг танилцуулсан байна.

 

Говь-Алтай аймаг дахь Монголбанкнаас зохион байгуулан аймгийн Иргэдийн танхимд болсон аяны нээлтэд  Аймгийн ИТХ-ын даргаТ.Ганзориг, Аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөгч Д.Баттайван, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгч Б.Ариунжаргал, Есөнбулаг сумын багийн засаг дарга нар, банкны салбарын ажилтнууд, харилцагчдын төлөөлөл оролцлоо.

 

Аяны зорилго нь санхүүгийн хэрэглэгч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын эрх тэгш харилцах чадамжийг бэхжүүлж, уг харилцаанд оролцогч этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах хяналт, зохицуулалтын байгууллагын үүрэг, эрсдэлд суурилсан шалгуур стандартыг боловсронгуй  болгох зэрэгт оршино.

Аяны хүрээнд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээмэдээлэл өгөх аргачлал,санхүүгийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нууцлалын аюулгүй байдал, түүний хамгаалалт,санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх,төлбөрийн карт, түүний зохистой хэрэглээ, аюулгүй байдал,  Орон сууцны ипотекийн зээл, зээлийн мэдээллийн сангийн тухайзэрэг өргөн сэдвээр олон нийт, санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдэд мэдээлэл, сургалтыг хүртээмжтэй хүргэж, танин мэдэхүйн мэдээ, мэдээллийг нийгмийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон ажлууд зохион байгуулагдах болно. 

НИЙТЭЛСЭН: 2018-01-12 08:39:32