2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэртээр 2022 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн төлбөр тооцоо хийхийг зогсооно
![]()
Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэртээр 2022 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн төлбөр тооцоо хийхийг зогсоох болсон. Иймд иргэд та бүхэн уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд банкуудад хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулаарай.
|