2018 ОНД ХЭРЭГЖИЛТИЙГ ГАРГАХ ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ЖАГСААЛТ

2018 ОНД ХЭРЭГЖИЛТИЙГ ГАРГАХ ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ЖАГСААЛТ

 

2018.03.06                                                                                                                                                                                                      Алтай хот

Д/д

Арга хэм-жээ-ний дугаар

Тогтоолын нэр

Батлагдсан шийдвэр

Заалтын

 

Хариуцах хэлтэс агентлаг

Тайлбар, Хэрэгжих хугацаа /он/

Огноо

дугаар

дугаар

тоо

 

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

 

 

 

 

 

1

 

 

 

1

Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай.

1.Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай.

2. Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай.

2017.06.16

136

1

1

 

 

 

 

ТЗУХ, сумдын ЗДТГ

 

 

2

3.Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай.

3

1

2

 

 

 

3

Хадны зураг, бичээсийг хамгаалах,судлах ажлыг дэмжих тухай.

2.Хадны зураг, бичээсийг хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан таниулах, аялал жуулчлалын шинэ хэлбэрийг хөгжүүлэх зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг бүх шатны засаг захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага; шинжлэх ухаан, нийгэм соёлын зүтгэлтнүүд, аялал жуулчлалын байгууллага, ард иргэдэд уриалсугай.

2017.07.09

181

2

1

 

 

НБХ,     БСУГ, сумдын ЗДТГ

 

3

 

 

 

 

4

Хөвсгөл нуур болон орон нутгийниргэдийн уламжлал, соёлыг хамгаалахсанаачилгыг дэмжих тухай.

1.Хөвсгөл нуурын ай сав газрын байгаль орчин, унаган төрхийг хадгалах, ойр орчмын газар нутагт оршин амьдарч байгаа иргэдийн түүх, аж төрөх уламжлал, нуураа хамгаалж ирсэн соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, усыг хамгаалан тахих уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх санаачилга өрнүүлэх, хөхиүлэн дэмжихийг төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүрт уриалсугай.

2017.07.10

183

1

1

 

 

 

ХОХБТХ,  БОАЖГ, сумдын ЗДТГ

 

4

 

5

 

 

 

Нутаг орны газар зүйн нэрийгхамгаалах тухай

Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1,Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГБОЛГОХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт” дахь газар усны газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

2017.07.10

186

1

1

ТЗУХ,   ХОХБТХ, ГХБХБГ, сумдын ЗДТГ

 

 

 

6

2. Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалсугай.

2

1

 

 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН НЭР,  ЗААЛТЫН АГУУЛГА

 

 

 

 

 

 

 

1

1-2

Ноолуур” хөтөлбөр батлах тухай.

3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл тусламжаар санхүүжүүлэх замаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт үүрэг болгосугай.

2018.02.06

47

3, 4

2

ХОХБТХ, ХХААГ сумдын ЗДТГ

хавсралт-тай

 

2

3-5

Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр батлах тухай.

1.“Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр (2018-2021)”-ийг 1 дүгээр хавсралт ёсоор, Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, улсын болон орон нутгийн төсвийн дэмжлэг, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, дүнг нэгтгэн жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт тус тус үүрэг болгосугай.

2018.01.31

36

1, 2, 3

3

ХОХБТХ, ХХААГ сумдын ЗДТГ

хавсралттай

 

3

6-8

2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлах тухай.

2. “Хариуцлагын жил”-ийн хүрээнд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан арга хэмжээг тусгай төлөвлөгөө гарган зохион байгуулж тайланг хууль тогтоомжид заасан хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:

2.1. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулан дүгнэж ажиллах;

2.2. яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллага бүр хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг нэг цэгээс шуурхай өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй зохион байгуулж, ахиц дэвшил гаргах арга хэмжээ авах;

2.3. төрийн захиргааны бүх шатны байгууллага ажиллагсадтайгаа байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн удирдлага, албан тушаалтанд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцон ажиллаж байх;

2.4. 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан төсөл, арга хэмжээг төсвийн жилд багтаан хэрэгжүүлж ажиллах;

2.5. “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах.

3. “Хариуцлагын жил”-ийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бүр компанийн засаглалыг хэрэгжүүлэн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэ шатанд гарган ажиллах арга хэмжээ авсугай.

4.“Хариуцлагын жил”-ийн хүрээнд иргэн бүр хууль тогтоомжийг судлан мөрдөж, хувь иргэний эрх, үүргийг нийтийн эрх ашиг, үндэсний язгуур ашиг сонирхолтой зөв хослуулах замаар байгаль орчноо хайрлан хамгаалах болон эрхэлсэн ажил, оршин суугаа баг, хорооныхоо хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтод хувь нэмэр оруулж ажиллахыг уриалсугай.

2018.01.31

32

2, 2.1-2.5, 3, 4

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТЗУХ,

бүх хэлтэс, агентлаг, сумдын ЗДТГ

 

 

4

9-11

Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай.

1.Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосугай.

2. Хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, сургууль завсардуулахгүйгээр холбогдох хууль дүрмийг баримтлан ажиллаж байхыг тухайн шатны Засаг дарга, Хурдан морины салбар хорооны дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

2018.01.19

19

1-3

3

 

 

 

 

 

 

ТЗУХ, НБХ, ХХААГ, ГБХЗХГ, сумдын ЗДТГ

 

 

5

12-13

“Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлах тухай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. 

3.“Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явц, үр дүнг жил бүрийн 5 дугаар сард багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

2018.01.10

12

 

 

 

 

 

2, 3

 

 

 

 

 

2

 

 

 

ХОХБТХ, МХГ, ХХААГ, сумдын ЗДТГ

хавсралт- тай

 

6

14-16

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай.

2.2. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн  этгээдээс дээд шатны байгууллага, төрийн захиргааны байгууллагын зардлыг санхүүжүүлэхийг таслан зогсоох, зөрчсөн албан тушаалтанд хуулийн хүрээнд арга хэмжээ авч байх;

2.3. удирдлага, менежментийг сайжруулах, үргүй зардлыг багасгах зорилгоор  төрийн өмчит зарим хуулийн этгээдийг нэгтгэх, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах;

2.4.төрийн өмчийн үр өгөөжийг сайжруулах зорилгоор төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний нөхцөл, ажил дүгнэх шалгуур үзүүлэлт, түүнийг дүгнэх аргачлалыг шинэчлэн боловсруулж, батлан мөрдүүлэх;

2.5.компаний удирдлага, ажиллагсдын цалин хөлс, урамшууллын тогтолцоог компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, бизнес төлөвлөгөөний биелэлт, ашигт ажиллагаа, төрд төлсөн ногдол ашигт тулгуурлан тооцох аргачлал гаргаж мөрдүүлэх;

2.6. өр авлага болон дамжуулан зээлдүүлэх гэрээний хүүг бууруулах талаар тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авах;

2.7. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн  этгээдийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулж, дотоодын үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг тэргүүн ээлжинд авах боломжийг бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

4. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн  этгээдийн эзэмшилд байгаа хэрэгцээ, шаардлагагүй барилга, байгууламж, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг судлан худалдан борлуулах санал боловсруулж 2018 оны 2 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулах;

5. Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогод хамрагдсан 729 нэрийн 1131.0 /нэг их наяд нэг зуун гучин нэгэн/ тэрбум төгрөгийн дуусаагүй барилга байгууламж, /зураг төсөв/-ийг үргэлжлүүлэн санхүүжүүлж дуусгах, хувьчлах, худалдах асуудлыг судлан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх.

2018.01.10

8

2.2-2.7, 4, 5

8

 

СТСХ, ХОХБТХ, ОНӨГ, сумдын ЗДТГ

 

 

7

17

Стратеги батлах тухай.

3. Дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

2017.12.27

355

3

1

 

 

 

ТЗУХ,            ОБГ, сумдын ЗДТГ

хавсралт- тай

 

8

18

“Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”

3. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулалд зориулсан хөрөнгийг зориулалтын дагуу хуваарилан төсөвт байгууллагын хэмнэгдсэн зардал болон нэмэлт орлогыг урамшууллын зардалд шилжүүлэн санхүүжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

2017.12.20

346

 

 

 

 

3

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

НБХ,    БСУГ, сумдын ЗДТГ

 

 

19

4. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль өдөр өнжүүлэх бүлэг ажиллуулах, гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах, туслах аж ахуй эрхлэх, цайны газар болон биеийн тамирын заалыг түрээслэх зэрэг хуулиар хориглоогүй, үндсэн чиг үүрэгтэй нь зөрчилгүй, суралцагчийн эрх ашигт хохиролгүй бусад үйл ажиллагааг эрхэлж нэмэлт орлого олох, багш, ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэхэд зориулан зарцуулах эрхийг төсвийн шууд захирагчид нээж өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус зөвшөөрсүгэй.

 

 

 

 

4

 

 

 

 

1

 

 

9

20

Үндэсний хөтөлбөр батлах тухай.

3. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбар болон харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

2017.11.29

321

 

 

 

 

3

 

 

 

 

1

 

 

 

НБХ,   ХХҮГ сумдын ЗДТГ

хавсралт- тай

 

10

21

Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай.

1.Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас үржлийн бус  эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй.

2017.11.24

318

 

 

 

1

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

ХОХБТХ,        ХХААГ,   МХГ,  сумдын ЗДТГ

 

 

22

3. Импортлогч улсын мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн малыг хорио цээрийн тусгаарлагдсан бүс, байгууламжаар дамжуулан мал эмнэлгийн хяналтын дор үзлэг, шинжилгээнд хамруулж, мал бордох үйлчилгээг үзүүлж, экспортлох арга хэмжээг зохион  байгуулахыг холбогдох аймгийн Засаг нарт үүрэг болгосугай.

 

 

3

 

 

23

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

 

2

 

ХЭЗХ, СТСХ сумдын ЗДТГ

 

 

 

                 

2018 ОНД ХЭРЭГЖИЛТИЙГ ГАРГАХ ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ЖАГСААЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ТА ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

НИЙТЭЛСЭН: 2018-03-30 07:37:11