2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦЭСТ БИЕЛЭЛТИЙГ НЬ ТАЙЛАГНАХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ШИНЭЧИЛСЭН ЖАГСААЛТ

2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦЭСТ БИЕЛЭЛТИЙГ НЬ ТАЙЛАГНАХ ХУУЛЬ ТОГТООМЖ,                                ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ШИНЭЧИЛСЭН ЖАГСААЛТ

 

2018.10.26                                                                                                                                        Алтай хот

<
НИЙТЭЛСЭН: 2018-11-01 03:32:40

Д/д

Арга хэм-жээ-ний дугаар

Хууль, тогтоол шийдвэрийн нэр

Хариуцах хэлтэс, байгуул-лага

Тайлбар

 
 

I.

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

 

 

1

 

 

1

2017.05.11. Авто замын тухай (Шинэчилсэн найруулга)

27.4. Олон улс, улсын болон тусгай зориулалтын авто замын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх, мэдээлэх журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нийслэл, орон нутгийн чанартай авто замын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх, мэдээлэх журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлнэ.

 

 

ХОХБТХ, МХГ,

сумдын ЗДТГ

 

 

 

 

 

2

30.1. Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг Засгийн газар, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно.

 

 

 

ХОХБТХ

 

 

II.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

 

 

1

 

 

1

2018_46. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай. (2017-06-09)

3. Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах; үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн уг үйл ажиллагаа, аливаа идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжиж, урамшуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагуудад чиглэл болгосугай.

 

 

 

НБХ, БСУГ,            бүх байгуул-лага

 

 

2

 

 

2

2018_38. Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай. (2018-04-11)

3. Авлигын хор уршиг, хохирлыг ухамсарлах, авлигаас татгалзах, авлигыг үл зөвшөөрөх үзлийг үйл ажиллагаандаа баримталж, түгээн дэлгэрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдэд уриалсугай.

 

 

ХЭЗХ, сумдын ЗДТГ

 

 

 

3

4. Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө нягт хамтарч, нэгнээ дэмжин ажиллахыг ард иргэддээ уриалсугай.

 

 

 

III.

 

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

 

 

 

1

1

2018_68. Гамшиг, галын аюулгүй байдлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай. (2017-03-07)

1.1. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын гамшиг, гал түймэр, ослын аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангуулах, барилга байгууламжид тавигдах шаардлагыг газар дээр нь шалгаж, үнэлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарт, дээрх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцох, хамаарах нутаг дэвсгэр, салбар, байгууллагын холбогдох чиглэлийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт;

 

 

 

 

 

ТЗУХ, ХОХБТХ, ОБГ,

МХГ, сумдын ЗДТГ

 

 

 

2

1.2. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан орон сууц, олон нийтийн барилга байгууламж, хүн ам олноор цугларах үзвэр, үйлчилгээний газар, галт тэрэг, нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийн гамшиг, гал түймрийн үед ашиглах орц, гарцын төлөвлөлт, техникийн шаардлага, гал түймрийг илрүүлэх, мэдээлэх, унтраах зориулалт бүхий техник, тоног төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалт, бэлэн байдалд болон тэдгээр обьектод гал унтраах машин нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийг хүргэхэд шаардлагатай орон зай, гудамж, замын сүлжээ хүрэлцэж байгаа эсэхэд 2018 оны 5 дугаар сарын 1-ний дотор хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, дүнг мөн оны 5 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгаж энэ талаар хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт;

 

 

 

 

3

1.3. Зориулалтын бус барилга байгууламжид иргэд, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулснаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хэрэг зөрчил гарч байгаа явдлыг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон бүх шатны Засаг дарга нарт;

 

 

 

 

4

1.5. Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын шаардлагыг хангуулахтай холбоотой үйл ажиллагаанд өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, уялдаа, зохион байгуулалтаар хангахыг Монгол Улсын Шадар сайд, бүх шатны Засаг дарга нарт.

 

 

 

 

5

3. Дээрх арга хэмжээний хэрэгжилтийг эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага болон хувийн хэвшлийн оролцоонд түшиглэн шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийн талаарх дүн, мэдээг онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагад заасан хугацаанд гаргаж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

 

 

 

IV.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

 

 

1

1

2018_267. Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай. (2018.08.22)

6. Аймаг, сумын хүнс, хөдөө аж ахуйн болон мал эмнэлгийн газар, тасгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангахыг Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг, сумын Засаг дарга нарт даалгасугай.

 

ХОХБТХ, ХХААГ, МЭГ, сумын ЗДТГ

 

 

2

7. Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн болон мал эмнэлгийн газар, сум, дүүргийн тасгийн орон тоо, цалингийн сан, үйл ажиллагааны зардлыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсвийн багцад зохицуулалт хийж, санхүүжүүлэх арга хэмжээ авах, цаашид жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 

 

2

3

2018_266. Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт батлах тухай.  (2018.08.22)

2. Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалтад багтсан гоц халдварт, халдварт өвчин оношлогдсон тохиолдолд энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу шаардагдах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хяналт тавьж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Мал эмнэлгийн ерөнхий газар, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

 

ХОХБТХ, МХГ,           МЭГ,  сумын ЗДТГ

 

 

3

4

2018_264. Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай (2018.08.22)

1.Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаал,  Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаал, Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал, Эрүүл мэндийн салбараас бусад салбарын төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал, Төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг  тус тус шинэчлэн баталж, 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

НБХ,

БСУГ,   ЭМГ,  сумдын ЗДТГ

 

 

4

5

2018_258.      (2018.08.22)

   1.Дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай:

1.1. харьяа байгууллага болон салбар, нэгжид сахилга, дэг журмыг сахиулах тодорхой арга хэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцож тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байх;     

 

ТЗУХ,

бүх төрийн болон орон нутгийн өмчит байгуул-лагууд

 

 

6

1.2. иргэдийг ялгаварлан гадуурхахгүй ижил тэгш, зөв шударга харьцаж, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулж, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан шийдвэрлэж, хариуг өгөх, цаашид өргөдөл, гомдлыг хугацаанд нь бодитой шийдвэрлэж хэвшүүлэх;

 

 

7

 1.3. төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах;

 

 

8

1.4. төрийн жинхэнэ албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллага болон төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр шалгаруулж нөхөн томилох замаар төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх;

 

 

9

1.5. төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтын захиалгыг 2018 оны  9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, сонгон шалгаруулалтын дагуу удирдах албан тушаалтныг томилох;                      

 

 

10

1.6. төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх;

 

 

11

1.7. төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох;

 

 

12

1.8. төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг, гаргасан зөрчил, сахилга, ёс зүйн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах;

 

 

13

1.9. төрийн байгууллагад ажлын цаг ашиглалтыг хурууны хээний болон камерын хяналтын системээр байнга бүртгэж, түүнд тавих хяналтыг сайжруулах;

 

 

14

1.10. ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар байгууллагын дотоод журамд тусган мөрдүүлж, эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах;

 

 

15

  3. Төрийн албаны соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор гэнэтийн болон төлөвлөгөөт хяналт шалгалтыг холбогдох байгууллагатай хамтран төрийн байгууллагуудад тогтмол зохион байгуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт, өөрийн эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллагад хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.

 

 

5

16

2018_249. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай.  (2018.08.15)

2. Цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Цэргийн штаб, Сумын ЗДТГ

 

 

6

17

2018_241. “Сонгодог урлаг-III” үндэсний хөтөлбөр батлах тухай.  (2018.08.08)

3. “Сонгодог урлаг-III” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тус тус тусгаж, олон улсын байгууллага, гадаадын зээл тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээг авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт үүрэг болгосугай.

 

 

 

 

НБХ, БСУГ, Сумын ЗДТГ

2018 – 2023 онд

 

7

18

2018_233. “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого” батлах тухай. (2018.08.01)

3. “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад, дотоодын болон олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

 

 

НБХ,

СТСХ,    БСУГ, Сумын ЗДТГ

I үе шат (2018-2021)                    II үе шат (2022-2025)

 

8

19

2018_225. Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай.  (2018.07.09)

2. Энэ тогтоолын хавсралтад заасан мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг холбогдох хууль, заавар, журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

 

ХОХБТХ, МХГ,           МЭГ,  сумын ЗДТГ

 

 

9

20

2018_220. Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай.  (2018.07.04)

1.Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар, үйлчилгээ, техникийн зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.

3.Нүүрсний уурхайнуудын үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах хэмжээний дизелийн түлш, шатахууны нөөц бүрдүүлэн уурхайн хөрс хуулалт, их засварын ажлыг хугацаанд нь хийж, нүүрсний бэлэн нөөцийг хэвийн хэмжээнд байлгах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах.

4. Аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын системд их болон урсгал засвар хийх, туршилт тохируулгын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллах.

5. Аймгийн төв болон бусад суурин газруудын дулааны станц, халаалтын зуухны тоног төхөөрөмж, шугам сүлжээний засвар үйлчилгээ, нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний дотор хэрэгжүүлж дуусгах.

6. Боловсрол, соёл, эрүүл мэнд, спортын байгууллагуудын барилгын засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах талаар холбогдох арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

ХОХБТХ, бүх байгуул-лага

 

 

10

21

2018_218. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай.  (2018.07.04)

1. Аймгуудын цаг үеийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зун, намрын отор нүүдэл хийх, малын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэгдүүлэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээнд шаардагдах 900.0 (есөн зуун) сая төгрөгийг  Засгийн газрын нөөц сангаас гаргаж, 1 дүгээр хавсралтад заасан хэмжээгээр аймгуудын Засаг даргын Тамгын газарт хуваарилан олгохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн заавал бэлтгэн бүрдүүлэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

3. Цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

3.1. Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь шуурхай авч ажиллах;

3.2. Энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах;

3.3. Бэлчээрийн даацад тулгуурлан сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжүүлэх асуудлыг өрх, малын тоог тохирон холбогдох газруудтай гэрээ байгуулан зохион байгуулах;

3.4. Хадлангийн талбайг  нэмэгдүүлэх, хаших, хамгаалах, тэжээлийн ургамал тариалах, усжуулах ажлыг аймаг, орон нутгийн малчдын бүлэг, хоршоо, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулан зохион байгуулах;

3.5. Зарим шаардлагатай хадлангийн талбайг өнжөөх, сэлгэх, өөр аймгийн нутагт хадлан бэлтгэх гэрээ, хэлэлцээр хийж зохицуулах;

3.6. Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчний эсрэг дархлаажуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангаж ажиллах;

3.7. Агаарын хуурайшилт их байгаатай холбогдуулан зун, намрын отор хийх газар, нутгуудад улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгөөр шинээр худаг гаргах ажлыг шуурхай зохион байгуулах;

3.8. Бэлчээрийн хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажилд улсын төсвийн хөрөнгөөс гадна орон нутгийн төсөв, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс зарцуулах, малчдын өөрсдийн санаачлагыг дэмжин, удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг сайжруулах;

3.9. Малын хашаа, саравч, худаг, уст цэгээ засварлах, тохижуулах, түлш бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээлийг нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнсний нөөц бүрдүүлэх зэргээр малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах, ажлыг зохион байгуулах; 

3.10. Ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах;

3.11. Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах, нөөц бүрдүүлэх зорилгоор шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, түргэн тусламжийн машины засвар үйлчилгээг хийж, бүрэн бүтэн байдлыг хангах;

3.12. Орон нутагтаа болон отроор өвөлжиж (хаваржиж) байгаа малчдын судалгаанд үндэслэн эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлэх хуваарь гаргах, ялангуяа амаржих дөхсөн болон эрсдэлтэй жирэмсэн эхийг аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын тогтмол хяналтад байлгах, бага насны хүүхдийг дархлаажуулах явуулын баг ажиллуулах;

3.13. Малчид, орон нутгийн удирдлага болон мах, гурил, тэжээлийн үйлдвэрийн 3 талт гэрээ байгуулж, мал, мах борлуулах, хүнс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

3.14. Нийт нутгаар хуурайшилт ихтэй байх цаг уурын урьдчилсан мэдээг үндэслэн хадлангийн талбайг орон нутгийн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, говийн аймгуудад гэрээ, түрээсээр ашиглуулах ажлыг зохион байгуулах.

4. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр орон нутгийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт үүрэг болгосугай.

5. Махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр импортлогчдыг урих, гэрээ хэлэлцээрүүд хийх ажлыг эрчимжүүлэх, махны үйлдвэрүүдэд хийх аттестатчилал, итгэмжлэл, экспортын гэрчилгээ олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Түмэндэмбэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга П.Цагаанхүү нарт даалгасугай.

6. Гангийн нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн цаг уурын байгууллагуудыг бэлэн байдалд ажиллуулах, үүлэнд зориудаар нөлөөлөх орчин үеийн өртөг багатай технологийг судалж, нэвтрүүлэх, шаардагдах үүлэнд зориудаар нөлөөлөх пуужин, газрын генераторын тооцоо, судалгааг гарган улсын төсөвт тусгуулах, цаг уурын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.

7. Хуурайшилт ихтэй, олон хоногоор хур тунадас орохгүй, хэт халалт үүссэн тохиолдолд гангийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, цасанд хаагддаг зам, давааны байршлын зураглал гаргаж, урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгаа хийхийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд даалгасугай.

 

ХОХБТХ, ХХААГ, ЭМГ, сумдын ЗДТГ

 

 

11

22

2018_209. “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” батлах тухай. (2018.07.04)

3. Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг  жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгах, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

НБХ, БСУГ, БОАЖГ, ХХҮГ,

 Сумын ЗДТГ

I үе шат (2018-2020)                    II үе шат (2021-2022)

 

12

23

2018_171. Аялал жуулчлалын гол чиглэл батлах тухай. (2018.06.13)

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймаг, нийслэлийн аялал жуулчлалын чиглэлүүдийг аялал жуулчлалын гол чиглэлтэй нийцүүлэн баталж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

 

ХОХБТХ, БОАЖГ,  Сумын ЗДТГ

 

 

13

24

2018_163. “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр” батлах тухай.  (2018.05.30)

2. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

НБХ, БСУГ, ЭМГ, Цагдаа-гийн газар,

Сумын ЗДТГ

2018-2022 он

 

14

25

2018_138. Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай.  (2018.05.23)

2.Төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн интернэт сүлжээг олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтуудад нэвтрэхгүй болгож албан бичиг, баримтыг олон нийтийн сүлжээгээр дамжуулах болон тусгай программ хангамж ашиглан олон нийтийн сүлжээнд хандахыг хориглох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн дарга нарт үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудад зөвлөсүгэй.

 

 

 

 

ТЗУХ,  НБХ, Сумын ЗДТГ