АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2018 ОНД СУМ, АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нарын болон аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан зарим төрийн байгууллагын дарга нарын 2018 оны үр дүнгийн гэрээ, сумдын Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах гэрээний эхний хагас жилийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 13 агентлагийн болон 5 байгууллагын даргын үр дүнгийн гэрээ, 13 сумын Засаг даргын хамтран ажиллах гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээТөрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг удирдлага болгож, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлалыг баримталлаа.

Биеийн тамир спортын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт, аудитын алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Шүүхийн шинжилгээний алба, ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-аас биелэлт ирүүлээгүй болно.

Аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/51 дүгээр захирамжаар үр дүнгийн гэрээний биелэлтээ тайлагнаагүй 3 агентлаг, 2 байгууллагын дарга, 6 сумын Засаг даргад сануулах сахилгын шийтгэл ногдууллаа.

            Мөн 5 агентлагийн даргад сахилгын шийтгэл ногдуулах саналыг харьяалах дээд шатны байгууллагад нь хүргүүллээ.

         Үр дүнгийн гэрээний биелэлтийг холбогдох журмын дагуу тайлагнаагүй Статистикийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, гэрээний зарим заалтыг орхигдуулан тайлагнасан Татварын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ, Насан туршийн боловсролын төв, нийт болон тусгай арга хэмжээ, манлайллын зорилтын зарим заалтын биелэлтийг гэрээний заалтаас зөрүүтэй тайлагнасан Нийтийн номын сан, Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг орхигдуулан ерөнхий зорилтын хүрээнд арга хэмжээний биелэлтийг нэгтгэж бичсэнНасан туршийн боловсролын төв, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг орхигдуулж, арга хэмжээний дугаарлалтыг алдагдуулан, нийт болон тусгай арга хэмжээнд гэрээнд тусгагдаагүй арга хэмжээг нэмж оруулан, үндсэн гэрээнээс зөрүүлж замбараагүй биелэлт ирүүлсэн Татварын хэлтэс, хугацаа хоцроож тайлагнасан Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Татварын хэлтсийн дарга нарт дээрх алдаа дутагдлыг давтан гаргахгүй байхыг анхааруулж, ажил сайжруулах, эрчимжүүлэх арга хэмжээ авч төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлж ажиллахыг зөвлөлөө.

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ,

 ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

 

НИЙТЭЛСЭН: 2018-07-25 00:50:38