ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

Нэг. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙ

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн үнэлгээг хийхдээ төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхийг үнэлж, үр нөлөөг тодорхойлон, дүгнэлт, зөвлөмж өгөх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” -ын аргачлалаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

 

Хоёр. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

 

Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн систем /unelgee.gov.mn/ -д байршуулсан 56 шийдвэрийн 89 заалт бүхий арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Холбогдох эрх зүйн актын төрлөөр ангилж үзвэл: Монгол Улсын 1 хуулийн 2 заалт бүхий арга хэмжээ 70 хувиар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2 зөвлөмжийн 3 заалт бүхий арга хэмжээ 80 хувиар, Ерөнхийлөгчийн 2 зарлигийн 3 заалт бүхий арга хэмжээ 70 хувиар,  Ерөнхий сайдын 1 захирамжийн 5 заалт бүхий арга хэмжээ 70 хувиар, Улсын Их хурлын 2 тогтоолын 3 заалт бүхий арга хэмжээ 80 хувиар, Улсын Их хурлын Байнгын хорооны 1  тогтоолын 2 заалт бүхий арга хэмжээ 85 хувиар, Засгийн газрын 39 тогтоолын 48 заалт бүхий арга хэмжээ 76.14 хувиар, 7 хуралдааны тэмдэглэлийн 10 заалт бүхий арга хэмжээ 76.67 хувиар, 1 албан даалгаврын 13 заалт бүхий арга хэмжээ 86.36 хувиар тус тус хэрэгжсэн байна. 

            Шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэхэд 24 арга хэмжээ бүрэн хэрэгжсэн, 57 арга хэмжээ  хэрэгжиж байгаагаас хэрэгжих шатанд 54, хангалтгүй хэрэгжилттэй 3 арга хэмжээ байгаа бөгөөд хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 8 арга хэмжээ, нийт дүнгээр 77.41 хувийн хэрэгжилттэй  байна.

           

Гурав. ДҮГНЭЛТ :              

1. Хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын явц, үр дүнг бодлого, шийдвэрийн биелэлтэд бичих;

2. Хангалтгүй хэрэгжилттэй байгаа дараах шийдвэрүүдийн талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах. Үүнд:

I. “Сумын төвийн шинэчлэл” төслийн  хүрээнд хийх ажлын   жагсаалтыг  шинэчлэн    батлах  тухай”  2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 265 дугаар тогтоолын хэрэгжилт гүйцэтгэгч  “Мандал-Голомт” ХХК-ий үйл ажиллагаанаас;

II. “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолын хэрэгжилт хариуцан хэрэгжүүлэх байгууллагын ажлын хариуцлагагүй байдлаас;

III. “Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”   2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дүгээр тогтоолын хэрэгжилт нь мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдээгүйгээс  тус тус хангалтгүй хэрэгжилттэй байна.

 

Дөрөв. ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭний санал, ЗӨВЛӨМЖ

1. Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай гарсан шийдвэрүүдийн холбогдох заалт бүрийг авч хэлэлцэн хэрэгжилтийг хангаж  ажиллах;

2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрүүдийг карталж өгсөн тухай бүр танилцаж /холбогдох заалтаар хязгаарлахгүй/ хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;

3. Холбогдох шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэх талаар санаачилгатай ажиллах.

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

 

НИЙТЭЛСЭН: 2018-07-16 00:00:00