ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

 

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙ

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний энэ оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг гаргахдаа Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн систем /unelgee.gov.mn/-д байршуулсан 91 арга хэмжээний хэрэгжилтийг холбогдох хэлтэс, агентлаг, сумдаас авч нэгтгэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Үнэлгээг хийхдээ төлөвлөсөн зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтэд хүрсэн эсэхийг үнэлж, үр нөлөөг бодитой тодорхойлон, хэрэгжилтийн явцын талаар бодит мэдээллээр хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт гарган зөвлөмж өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

            Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийг үнэлэхэд 31 арга хэмжээ бүрэн хэрэгжсэн,  54 арга хэмжээ  хэрэгжиж байгаагаас хэрэгжих шатанд буюу тодорхой үр дүнд хүрсэн 45, хангалтгүй хэрэгжилттэй буюу эрчимжүүлэх шаардлагатай  40 хувьтай 9, үнэлэх боломжгүй 6 арга хэмжээ байгаа бөгөөд нийт дүнгээр 77.76 хувийн хэрэгжилттэй  байна.

 Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний зорилтыг хангах үйл ажиллагаанд 2018 оны эхний хагас жилийн байдлаар  улсын төсвийн 793.1 сая, орон нутгийн төсвийн 61.5 сая, орон нутгийн хөгжлийн сангийн 344.2 сая, бусад төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалт, хандив тусламжийн 638.0 сая, нийт 1836.8 сая төгрөгийг зарцуулаад байна.

 

ГУРАВ. ДҮГНЭЛТ

1.Хэрэгжилтийг тооцсон арга хэмжээний 6.6 хувь буюу 6 арга хэмжээний зорилтот түвшин нь холбогдох яам, дээд газраас гарах шийдвэрийн дагуу хэрэгжүүлж тайлагнах тул “үнэлэх боломжгүй” үнэлгээтэй байна.   

2.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас шалтгаалсан хөрөнгө ихээхэн шаардах болон худалдан авах ажиллагаа эхэлж байгаа 9 төсөл арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна. Үүнд:

6.5.1. Тайшир-Есөнбулаг сум чиглэлийн 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110 кВт, аймгийн төв доторх 6 кВт-ын гаргалгааг 10кВт болгон өргөтгөх;

6.5.2. Алтай хотод 35мВт-ын хүчин чадалтай дулааны станц барих, шугам сүлжээг шинээр барих, өргөтгөх;

6.5.4."Тайшир-Алтай" төслийг хэрэгжүүлж, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усны хэрэглээг нэмэгдүүлэх;  

4.4.3.1. Бүс нутгийн онцлогийг илтгэсэн аялал жуулчлалын үзмэр, цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэл, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар барьж байгуулахыг дэмжих;

4.2.7.1. Ой хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, ойжуулах, тарьц, суулгац ургуулах, сор шилмэл модны сайн чанарын үр бэлтгэх хэмжээг нэмэгдүүлэх;

4.1.1.1. Ногоон хөгжлийн төлөөх түншлэлийг өргөжүүлж, тогтвортой худалдан авалт, ногоон эдийн засгийн мэдлэг, ногоон барилга, тогтвортой хот зэрэг ногоон хэв загварыг туршин нэвтрүүлэх жишиг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

2.43.1. Хайгуул судалгаа хийгдсэн бүсүүд болон томоохон голуудын сав газарт урсацын тохируулга хийж, ус хуримтлуулах усан сан бүхий томоохон услалтын системийн толгойн барилга, усыг талбайд хүргэх гол суваг (хоолой), талбай хоорондын ус хуваарилах сүлжээний барилга байгууламжийг барих;

2.35.2. Нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглан газрын гүнээс ус татах тоног төхөөрөмжийг хуучин инженерийн хийцтэй худгуудыг засварлан суурилуулах, худаг гаргах үйл ажиллагаанд шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх;

2.34.1. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүсэд тэжээлийн үйлдвэр байгуулах, малын таримал тэжээлийн үр үржүүлгийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ хангалтгүй хэрэгжилттэй байна.

 

ДӨРӨВ. ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭний санал,  ЗӨВЛӨМЖ:

            1.Тухайн арга хэмжээний хэрэгжилтийг бичиж тайлагнахдаа зарцуулсан хөрөнгийг эх үүсвэр тус бүрээр тооцож гаргах;

2.Аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын мэдээ, тайланг сумдын Засаг даргын болон байгууллагын даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн ажлыг эрчимжүүлэх;

3. Аймгийн төв Есөнбулаг сумын хэмжээнд түрээсэлж буй орон сууц болон орон сууц түрээслэн амьдардаг өрхийн тоог гаргах;

4. Сумдад хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэх;

5. Хэрэгжилт хангалтгүй, удаашралтай байгаа арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх талаар санаачилгатай ажиллахыг зөвлөж байна.

 

 

 

                 ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС                     

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-24 08:02:04