Байгууллагууд
ТАНИЛЦУУЛГА

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БУРГАСТАЙ ДАХЬ ГААЛИЙН ХОРОО

ГААЛИЙН ХОРООНЫ ТҮҮХИЙН ХУУДАС

1990-ээд оны эхэн үеэс Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орж төвлөрсөн хангамжаас татгалзан алслагдсан аймаг,  орон нутаг хил орчмын худалдаа эрхлэх талаар засгийн газраас бодлого баримтлаж ирсэн.

1990 оны Монгол, Хятад хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээр, Засгийн Газрын 1991 оны 141 дүгээр тогтоолын дагуу бэлтгэл ажлыг ханган 1991 оны 11 дүгээр сарын 15-нд  Бургастайн боомтын анхны хилийн нээлтийг хийж байжээ.

Бургастай боомт нь 1991 оноос 2005 он хүртэл 2 талын шинжтэй жилд 4 удаа 15 хоног /3, 6, 8, 11 саруудад/ нээгдэн ажилладаг байсан ба 2005 оноос жилд 6 удаа тэгш тоотой саруудад 20 хоног /2, 4, 6, 8, 10, 12 саруудад/ нээгдэн ажиллаж байна.

2011 оны 4 дүгээр сараас эхлэн жилд 6 удаа 30 хоног ажилладаг болсон.

1992 онд гаалийн салбар болон өргөжсөн. 1993 онд Засгийн газраас хилийн боомтуудыг бэхжүүлж бүх аймагт гүний гааль байгуулах шийдвэр гарч Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас тус газрын хуулийн хэлтэст ажиллаж байсан түшмэл Ж.Батсуурийг томилон хариуцуулан ажлуулж анхны гүний гааль байгуулагдаж байжээ.

Бургастайн боомт нь улсын хилээс 56 километрийн зайтай байдаг ба улсын хил дээр эрсдэл тооцон 1-2 гаалийн улсын байцаагч гаалийн давхар хяналт тавин ажиллаж байсан.

2010 оны 8 сараас хилийн гарц Цагаан байшинтад үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэн аж ахуй нэгжийн цагийг хэмнэн мөн зардал чирэгдэл багассан гэж үзэж болно. Цагаан байшинт нь Монгол Хятад хоёр улсын хилийн гарц буюу Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багийн нутаг дэвсгэрт байршилтай. Бургастай боомт нь цагтаа Монгол улсын хамгийн том боомтын тоонд ордог байжээ.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Гаалийн байгууллагын эрхэм зорилго нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх,  байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд оршино.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА

Дэвшилтэд техник, технологид суурилсан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэгч гаалийн байгууллага болох.

 

Гаалийн байгууллага нь 2017 оныг “МЭДЭЭЛЭД СУУРИЛСАН, ТЕХНИК ТЕХНОЛОГИД ТУЛГУУРЛАСАН ГААЛИЙН ХЯНАЛТЫН ЖИЛ” болгон зарласан.

 

Бургастай боомт нь жилд 6 удаа тэгш тоотой саруудад /2, 4, 6, 8, 10, 12/ 30 хоног нээгдэн улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэл, зорчигчдод гаалийн бүрдүүлэлт, хяналт, шалгалт хийх, захиалга дуудлагаар үйлчлэх, гаалийн хууль тогтоомжийг сурталчилах үйл ажиллагаа явуулдаг.

Мөн сондгой тоотой саруудад /1, 3, 5, 7, 9, 11/ аймгийн төв дээр гүний бүрдүүлэлт хийх, захиалга дуудлагаар үйлчлэх, гаалийн хууль тогтоомжийг сурталчилах үйл ажиллагаа явуулдаг.

Тус гаалийн хороо нь 2017 оны эхний хагас жилд бүтэц, орон тоо шинэчлэгдэн өөрчлөгдөн шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Гаалийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймгийн Бургастай дахь гаалийн хорооны зохион байгуулалтын бүтэц, орон тоо

Д/д

Зохион байгуулалтын бүтэц, албан тушаал

Орон тоо

1

Хорооны дарга

1

2

Гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч

1

3

Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч

7

4

Нягтлан бодогч

1

5

Бичиг хэрэг, архивийн эрхлэгч, нярав

1

6

Жолооч

2

7

Сахиул

1

8

Жижүүр

3

9

Сантехникийн слесарь

1

10

Үйлчлэгч

1

 

Нийт

19

 

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Бургастай боомтоор 780’627 долларын бараа импортлон, 33’826’404 долларын бараа экспортлож улсын төсөвт 738,96 сая төгрөг төвлөрүүлэн ажилласан байна. Улсын хилээр 4169 ачааны автомашин, 50 суудлын автомашин орсон бол 4170 ачааны автомашин, 52 суудлын автомашинд гаалийн бүрдүүлэлт, хяналт, шалгалт хийн нэвтрүүлсэн байна.

НИЙТЭЛСЭН: 2017-06-22 17:33:42