Танилцуулга

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ (2016-2019 ОН)

 

Алсын хараа:

 

ЗДТГ-ын алсын хараа нь “Ухаалаг төлөвлөлт-оновчтой гүйцэтгэл”-ийг хэрэгжүүлэгч

төрийн байгууллага болно.

Эрхэм зорилго:

 

ЗДТГ-ын эрхэм зорилго нь Харилцагч талуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн зөв

бодлого, зөв үйлдэл, зөв манлайллыг түүчээлэгч” төрийн байгууллага болно.

Үйл ажиллагаандаа баримтлах зарчим:

 

Хууль дээдлэх, шударга байх: Аймгийн Засаг даргын ажлын алба нь аймгийн ИТХ,

Засаг даргад улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан зөвлөгөө дэмжлэг үзүүлж, гагцхүү Монгол улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.     

 Тунгалаг, нээлттэй байх зарчим: Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь иргэдэд ил тод, нээлттэй байж, хэрэгцээт төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Шуурхай, бүтээмжтэй байх: Хууль тогтоомж, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хурдан шуурхай, өндөр бүтээмжтэй зохион байгуулах, түүнчлэн иргэдийн өргөдөл, гомдол, саналыг богино хугацаанд барагдуулна.

 Мэргэшсэн, тогтвортой байх: Аймгийн Засаг даргын Тамгын газар нь цомхон, чадварлаг, мэргэшсэн тогтвортой төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлж, үйл ажиллагааг тасралтгүй явуулна.

Хариуцлага хүлээдэг байх: Аймгийн Засаг даргын Тамгын газар нь төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.

 Нийгмийн итгэлцэлийг бэхжүүлэх: ЗДТГ-ын үйл ажиллагааны гол үндэс нь иргэдийн эрхэмлэн дээдлэх зүйлсийг бий болгоход чиглэсэн байх, төрийн байгууллага ба иргэдийн оролцоотой хамтын үйл ажиллагааны үр дүн нь нийт иргэдэд үнэ цэнэтэй зүйл бүтээдэг байх тухай юм. Өөрөөр хэлбэл, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Дээрх зарчмууд нь Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэхдээ байнга эрхэмлэж байх үнэт зүйл байх бөгөөд ийм соёл, үнэлэмжийг бий  болгоход чиглэгдсэн дотоод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллана.

Стратегийн зорилт, түүний хэрэгжилтийг хангах:

 

Говь-Алтай аймгийн ЗДТГ нь 6 стратегийн зорилт, 9 гүйцэтгэлийн зорилго, 37 гүйцэтгэлийн зорилт дэвшүүлж байгаа бөгөөд ЗДТГ-ын стратегийн тэргүүлэх чиглэл нь

дараах байдлаар тодорхойлогдсон болно.Үүнд:

 Стратегийн зорилт 1: Засаг даргын үйл ажиллагаа, шийдвэрийн боловсруулалт, хэрэгжилтийн талаар холбогдогч талууд сэтгэл ханамжийн тасралтгүй эерэг өөрчлөлттэй болно.

 Стратегийн зорилт 2: ИТХ-ын үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад судалгаа, нотолгоонд суурилсан мэдээллээр цаг хугацаанд нь хангаж хэвшинэ.

 Стратегийн зорилт 3: Засаг даргын харьяа агентлагууд болон сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чиглэсэн оновчтой бодлого, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтийг хялбар болгоно.

 Стратегийн зорилт 4: Захиргааны үйлчилгээг иргэдийн онцлогт нийцүүлэн хүргэдэг болно.

 Стратегийн зорилт 5: ЗДТГ-ын үйл ажиллагааны өөрчлөлтийг тасралтгүй мэдээлдэг хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлнэ.

Стратегийн зорилт 6: Холбогдогч талуудын ЗДТГ-ын үнэлгээнд итгэх итгэлийн (итгэлийн индекс) түвшинг нэмэгдүүлнэ.

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-05 02:37:57