АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
“ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУУРЬ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЦОГЦ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ” АЖИЛ СУДАЛГААНЫ ШАТАНДАА ЯВЖ БАЙНА

   Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн Үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан онцлох ажлуудын нэг болох “Аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд "Аймгийн аялал жуулчлалын суурь судалгаа шинжилгээ хийж цогц бодлогын баримт бичиг боловсруулах" ажлыг 2021 оны 7-р сарын 20-ны А/325  тоот захирамжаар "ОАСИС БЕАР" ХХК гүйцэтгэхээр аймгийн ЗДТГ, БОАЖГ-ын удирдлагуудтай 7-р сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан байна. Одоогийн байдлаар аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэнгүүд "ОАСИС БЕАР" ХХК-ын хамт олонтой хамтран баруун 4 сум болох Тонхил, Бугат, Төгрөг, Шарга сумдын байгалийн үзэсгэлэнт газар, хөшөө дурсгал,  ховор ан амьтдын судалгааг гаргаад байна.

   No description available.

       Судалгааны ажил 11-р сарын 30 гэхэд дуусч, тендерт шалгарсан "ОАСИС БЕАР" ХХК нь Аймгийн аялал жуулчлалын суурь судалгаа шинжилгээ хийж цогц бодлогын баримт бичгийг боловсруулан хүлээлгэн өгөх бөгөөд үүний үр дүнд Говь-Алтай аймагт байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлал  хөгжих юм. Энэхүү төслийн гол зорилго нь орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын шинэлэг, брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож жуулчдын тоог нэмэгдүүлах, аялал жуулчлалын салбарын чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж, ур чадварыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын үйлчилгээний байгууллагуудын хүчин чадал, үйлчилгээг сайжруулж, жуулчдын амрах, үйлчлүүлэх ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

 

НИЙТЭЛСЭН: 2021-08-20 11:06:53