Танилцуулга

Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газар нь 18 орон тоотой, сумдад 35 мэргэжилтэн нийт 53 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мал эмнэлгийн үйлчилгээний 55 нэгжид 58 малын эмч, 6 техникч ажиллаж байна.

Улсын байцаагч 18, тархвар зүйч 17 орон тоотой ажиллаж байна. Албан хаагчдын 85 хувь нь Бакалавр, 5 хувь нь Магистр зэрэгтэй.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020.03.16-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Зооноз өвчнөөс нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамтарсан зөвлөл байгуулах тухай” тогтоолоор ажлын хэсэг байгуулсан. Зоонозын өвчний сүүлийн 10 жилийн  судалгааг гаргаж 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан аймгийн Засаг даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Халдварт шимэгчтэх , ариутгал халдваргүйтгэл, мал амьтны шилжилт хөдөлгөөниг зохион байгуулж хяналт тавьж ажиллаж байна.

НИЙТЭЛСЭН: 2020-09-17 15:04:15