ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.

Гуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэж байна.Түүх сөхвөл 99 жилийн өмнө анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зарлаж байжээ. Алтай нутгийн бүсгүйчүүдийн хувьд 2017 он ололт амжилтаа дүгнэж, тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, түүнчлэн орхигдсон нөөц бололцоо, боломжийг олж харах жил төдийгүй цаашдын хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлох чухал он цаг юм. Бид цааш урагшлахын тулд, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт, хүний эрхийн төлөөх шилжилтийн гол хүчин зүйл нь эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлэх явдал юм. Хацар гоо охид, хатан заяат ижий нартаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гал цогтой мэндийг хүргэе. 
ХҮНДЭТГЭСЭН :ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ

НИЙТЭЛСЭН: 2017-03-08 12:41:58