АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.

Дэлхийн эмч нарын холбооноос анх 1991 оны гуравдугаар сарын 30-ны өдөр жил бүрийн энэ өдрийг “Олон улсын эмч нарын өдөр” болгон албан ёсоор тэмдэглэж байх шийдвэр гаргасан. Манай улсад ч мөн энэ өдрийг эмч нарын баярын өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байдаг. Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Алиай нутгийн нийт эмч нартаа Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
ХҮНДЭТГЭСЭН : ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ

НИЙТЭЛСЭН: 2017-03-31 16:25:58