ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09-р тогтоолын дагуу аймгийн ЗДТГ-ын бүтэц, орон тоо шинэчилж байгаатай холбогдуулан Хууль, эрх  зүйн хэлтэс болж  дараах чиг үүрэг, орон тоотой байхаар тодорхойлсон. Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, Хууль тогтоомж, мэдээллийн системчлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Архивын тасгийн дарга, Архивын сан хөмрөгийн эрхлэгч, Архивч сэлбэгч гэсэн 6 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

 

 Д.Баттайван 

Хууль эрх зүйн хэлтсийн дарга

Цахим хаяг: battaivan@govi-altai.gov.mn Өрөө № 205 тоот,  Ажлын утас: 7048-4165

1.Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө, мэлээллээр хангах, шийдвэрийн үндэслэлийг хуульд нийцүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

  2.Эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, Засаг даргаас хууль хяналтын байгууллагуудтай харилцах, шүүхийн асуудлаар байгууллагаа төлөөлөн оролцох;

3.Гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах арга хэмжээг нэгтгэн зохион байгуулах;

4.Хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, албан хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үр дүнгийн гэрээний биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх.

П.Бат Очир 

Хууль тогтоомжийн биелэлт, сумдын эрх зүйн акт хариуцсан ахлах мэргэжилтэн

Цахим хаяг: batochir@govi-altai.gov.mn, Өрөө № 204 тоот, Ажлын утас: 7048-4583 

1.Нутгийн захиргааны байгууллагын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, туслалцаа үзүүлэх, эрх зүйн ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

2.Нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулах, хяналт тавих;

3.Авлига, Нийтийн албан дахь ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцах;

4.Засаг дарга болон байгууллагаас бусад этгээдтэй байгуулах гэрээний асуудлыг хариуцах.

А.Наранбаатар

Эрх зүйн сургалт, сурталчилгаа, хууль тогтоомжийн системчлэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Цахим хаяг: naranbaatar@govi-altai.gov.mn Өрөө № 204 Ажлын утас:7048-4583

1.Эрх зүйн мэдээлэл, сургалт сурталчилгааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, иргэд, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн мэдээлэл лавлагаагаар үйлчлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх;

2.Монгол Улсын хууль тогтоомжийн системчлэлийг хийж эрх зүйн мэдээллийн санг бүрдүүлэх;

3.Хүний эрхийг хангах ажлыг орон нутагт зохион байгуулах;

4.Нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;

5.Төрөөс сүм, хийдтэй харилцах асуудлыг эрхлэх;

6.Засаг даргын шийдвэрийн бүртгэл, хэрэгжилт, ил тод байдлыг хариуцах.

 
НИЙТЭЛСЭН: 2017-04-10 15:42:36