САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Санхүү,Төрийн сангийн хэлтсийн Товч танилцуулга: Говь-Алтай аймаг нь 1940 онд Завхан аймгаас тасарч 20 сум, 130 баг аймгийн яам 4 хэлтэстэйгээр зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсний нэг нь санхүүгийн хэлтэс бөгөөд энэ нь одоогийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн эх суурь болсон юм. Санхүүгийн хэлтэс нь анх байгуулагдахдаа 3 орон тоотойгоор үндсэн 17 төрлийн ажил үүрэг эрхлэн гүйцэтгэж байжээ.

 Монгол улсын Засгийн газрын 2002 оны 101-р тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газарт Төрийн сангийн хэлтэс байгуулагдаж төсөвт байгууллагуудыг төрийн сангийн нэгдсэн тогтолцоонд шүлжүүлснээр төсвийн хэрэгжилтийг оновчтой зохион байгуулах, Засгийн газрын бэлэн мөнгөний ашиглалт, төлөвлөлт, удирдалыг сайжруулах ажилд эргэлт гарч, төсвийн байгууллагуудын дансыг төрийн санд байршуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулахад хяналт тавих болоцоотой болсон. 

Санхүү, Төрийн сангийн хэлтэс нь Хэлсийн дарга, Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч, Төсвийн зарлагын мэргэжилтэн, Бүртгэл, Дотоод хяналтын  мэргэжилтэн,  Төсвийн орлогын мэргэжилтэн, Төрийн сангийн төлбөр тооцооны 2 мэргэжилтэн нийт  7 орон тоотойгоор ажиллаж байна.

Аймгийн төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт, төрийн сангийн зарлага, санхүүжилтийг гүйцэтгэх, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, татварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлыг зохион байгуулах, нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, зээлийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, төсвийн     байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, Засаг даргын дэргэдэх агентлагуудын төсөв, санхүүгийн орлого, зарлагын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Ч.Жаргалсайхан

Хэлтсийн дарга

  Өрөөний №113, Утас: 70484242 , Цахим хаяг: jargalsaikhan@govi-altai.gov.mn

   1.Салбарын асуудлаар баримтлах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах;

   2.Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл боловсруулах, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулах;

   3.Засаг даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангах, салбарын чиглэлээр эрх зүйн болон мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх;

   4.Хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, албан хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үр дүнгийн гэрээний биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх;

   5.Эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах.

Т.Энхцэцэг

Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч

Өрөөний №114, Утас: 70484564, Цахим хаяг: jargalsaikhan@govi-altai.gov.mn

1.Төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, тусгай сангуудын хэрэгжилтэд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, гүйцэтгэлийг  зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт гаргах;

2.Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн гүйцэтгэлийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;

   3.Салбарын хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах;

   4.Аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагад хариу тайлбар хүргүүлэх, хэрэгжүүлэх;

   5. Төсвийн ерөнхийлөн захирагчийн баримтлах нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримтыг боловсруулан хэрэгжүүлэх, хяналт тавих. 

Н.Пагмадулам

Төсвийн зарлагын ахлах мэргэжилтэн

Өрөөний №115, Утас: 70484405, Цахим хаяг: pagmadulam@govi-altai.gov.mn

1.Орон нутгийн төсвийн орлогын талаар баримтлах   бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах, хяналт тавих;

2.Төсвийн орлогын гүйцэтгэлд судалгаа шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт гаргах;

3.Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлд хяналт тавих; 

4.Салбарын хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах.

С.Ганзориг

Бүртгэлийн мэргэжилтэн

Өрөөний №114, Утас: 70484405, Цахим хаяг: ganzorig@govi-altai.gov.mn

1.Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, стандартын хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах;

2.Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хууль,  холбогдох заавар, журмын хэрэгжилтийг хангах, хяналт тавих;

3.Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх.

Э.Лхагвадулам

Төсвийн орлогын мэргэжилтэн

Өрөөний №115, Утас: 70484405, Цахим хаяг: lhagvadulam@govi-altai.gov.mn

1.Орон нутгийн төсвийн орлогын талаар баримтлах   бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах, хяналт тавих;

2.Төсвийн орлогын гүйцэтгэлд судалгаа шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт гаргах;

3.Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлд хяналт тавих; 

4.Салбарын хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах.

Д.Ундрахбаяр

Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн

Өрөөний №115, Утас: 70484405, Цахим хаяг: undrakhbayr@govi-altai.gov.mn

1.Төрийн сангийн өдөр тутмын гүйлгээг цахим системээр хэрэгжүүлж, харилцагч байгууллагын бүртгэлийн дансны урсгалд хяналт тавих;

2.Засгийн газрын санхүүгийн удирдлага мэдээллийн системийн аюулгүй, хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг хариуцах.

3.Салбарын хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах.

Б.Ариунжаргал

Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн

Өрөөний №114, Утас: 70484405, Цахим хаяг: ariunjargal@govi-altai.gov.mn

1.Төрийн сангийн өдөр тутмын гүйлгээг цахим системээр хэрэгжүүлж, харилцагч байгууллагуудын бүртгэлийн дансны урсгалд хяналт тавих;

2.Салбарын хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах. 

НИЙТЭЛСЭН: 2016-09-15 00:00:00