ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохицуулах үйл ажиллагааны үе шат бүрт хийгдэх хяналт- шинжилгээ, үнэлгээний ажлын цар хүрээг өргөжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх. Аймгийн хэмжээнд хяналт- шинжилгээ, үнэлгээний ажлыг ерөнхий арга зүйгээр хангах бөгөөд Засгийн газрын болон Засаг даргын шийдвэрийн биелэлтэд хийх хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх чиг үүргйиг хэрэгжүүлнэ.


                         

                                                                   П.БААСАН

                                           ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ,

                                       ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН ДАРГА

                    Өрөөний №201, Утас: 70483000 , Цахим хаяг: baasan@govi-altai.gov.mn

       

  •   Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохицуулах үйл ажиллагааны үе шат бүрд хийгдэх хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын ажлын цар хүрээг өргөжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх;  
  • Засаг даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангах, салбарын чиглэлээр эрх зүйн болон мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх;        
  • Аймгийн хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг ерөнхий арга зүйгээр хангах;
  • Засгийн газрын болон Засаг даргын шийдвэрийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлыг боловсронгуй болгох; 
  • Хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, албан хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үр дүнгийн гэрээний биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх ·Эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах чиг үүрэг гүйцэтгэнэ.

 


                                                                                  Ж.МӨНХЦЭЦЭГ

                                                   ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН

                                         ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

             Өрөөний №109, Утас: 70484065, Цахим хаяг: munkhtsetseg@govi-altai.gov.mn

 

  • Монгол Улсын Засгийн газраас гаргасан бодлогын  шийдвэрийн хэрэгжилтийг нэгтгэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх. /Монгол Улсын хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, Засгийн газраас баталсан Үндэсний хөтөлбөрүүд, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн хэрэгжилт/;
  • Сум, агентлагийн үйл ажиллагааны явцад тусгай удирдамжийн дагуу үнэлгээ хийх;
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Засгийн Хэрэг Эрхлэх газарт хугацаанд нь тайлагнах чиг үүрэг гүйцэтгэнэ.

 


 

                                                                       Э.БУЯНТӨГС

                         ЗАСАГ Д АРГЫН БОДЛОГО, ШИЙДВЭРИЙН ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ,

                                                 ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

                       Өрөөний №109, Утас: 70484065, Цахим хаяг: buyantugs@govi-altai.gov.mn

 

  • Аймгийн Засаг даргын бодлого, шийдвэрийн төсөл, биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх. /Аймгийн хөгжлийн цогц бодлого, төлөвлөгөө, Аймгийн Засаг               даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, Аймгийн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд/;
  • Аймгийн Засаг даргаас сумдын Засаг даргатай байгуулсан батламж, сумдын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний төсөл, биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
  • Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
  •  Нутгийн захиргааны болон төрийн байгууллагын үйл ажиллагаа, Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд үнэлгээ хийх;
  • Хэрэглэгчдийн үнэлгээний тайланг авч, үр дүнг төрийн байгууллагын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх;
  • Нутгийн захиргааны болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд тусгай удирдамжийн дагуу үнэлгээ хийх чиг үүрэг гүйцэтгэнэ.

                                                     С.АМГАЛАН

                              ДОТООД АУДИТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

            Өрөөний №109, Утас: 70484065, Цахим хаяг: amgalan@govi-altai.gov.mn

 

  • Төрийн сангийн үйл ажиллагаанд учирч болох аливаа эрсдэлийг бууруулах, төсөв санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;
  • Төсвийн ил тод нээлттэй байдал, хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийн зарцуулалт, төсвийн орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хариуцлага тооцох санал боловсруулах;
  • Төрийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, төсвийн гүйцэтгэлийн тайлагналтын чанарыг сайжруулах санал боловсруулж, удирдах байгууллага, албан тушаалтанд уламжлах, шийдвэрлүүлэх.
  • Эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах чиг үүрэг гүйцэтгэнэ.

НИЙТЭЛСЭН: 2016-09-15 00:00:00