МАГИСТРЫН ЗЭРЭГ ОЛГОХ “УЛИРАЛ”-ЫН СУРГАЛТАД ЭЛСЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Удирдлагын академийн магистрын “улирал”-ын сургалтын 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт зохион байгуулагдаж байна.

1. Өөрийн зардлаар суралцахад тавигдах шаардлага:

-       Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг /төрийн захиргааны менежмэнт, бизнесийн удирдлага, нийтийн удирдлагаар/ төгссөн байх.

2. Өөрийн зардлаар суралцах элсэгч:

-       Иргэний үнэмлэхний хуулбар

-       Элсэхийг хүсэгчийн өргөдөл /өргөдлийн маягтыг Удирдлагын академийн  вэбээс татаж авч болно/

-       Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн дипломын хуулбар

-       Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

-       Ажил байдлын тодорхойлолт

-       Магистрын судалгааны ажлын санал /зөвлөмжийг Удирдлагын академийн вэбээс татаж авч болно/

-       Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 406091259 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.

3.  Өөрийн зардлаар суралцагчийн сургалтын төлбөр 3.472.000 төгрөг байна.

4. Төрийн захиргааны менежмэнтээр магистрын зэрэг олгох “улирал”-ын сургалтад элсэн суралцагч нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл танхимын сургалтад хамрагдаж, 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос магистрын судалгааны ажлаа бичиж, хамгаалан 06 дугаар сарын 10-нд төгсөнө.

5. Элсэхийг хүсэгчдийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны ажлын өдрүүдэд 09:00-12:30, 13:30- 17:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын 107 тоот өрөөнд материалыг хүлээн авна.

6. Элсэлтийн сонгон шалгаруулалт Удирдлагын академид зохион байгуулагдах бөгөөд аймгаас нэр дэвшигчид сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаар албан бичгээр хариу мэдээлнэ.

Холбоо барих утас: 70132272, 70132152, 70483060

Вэб хаяг: www.naog.gov.mn

 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НИЙТЭЛСЭН: 2017-09-19 10:55:07