ИЛ ТОД БАЙДАЛ
|
УДИРДЛАГЫН АКАДЕМИ МАГИСТРЫН “УЛИРАЛ”-ЫН СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.
![]() Элсүүлэх мэргэжлийн чиглэл:
Төрийн захиргааны байгууллагад ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг чадвар эзэмшинэ. “Төрийн захиргааны онол”, “Захиргааны эрх зүй”, “Монгол улсын төр, захиргааны тогтолцоо”, Эдийн засаг, санхүүгийн тогтолцоо” зэрэг хичээлүүдийг судална.
Төрийн үйлчилгээний байгууллага (боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгаалал, спорт, хэвлэл мэдээлэл)-д ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг чадвар эзэмшинэ. “Улсын салбарын менежмент”, “Монгол улсын төрийн бодлого”, “Нийгмийн салбарын бодлого, удирдлага”, “Төрийн үйлчилгээ”, “Улсын салбарын эрсдлийн удирдлага” зэрэг хичээлүүдийг судална.
Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг чадвар эзэмшинэ. “Удирдлагын эдийн засаг”, “Бизнесийн эрх зүй”, “Эдийн засгийн шинжилгээ”, “Компанийн засаглал”, “Худалдан авах ажиллагаа”, “Төслийн болон маркетингийн удирдлага” зэрэг хичээлүүдийг судална. Элсэгчдэд тавигдах шаардлага:
Суралцах хэлбэр: Улирал (Ажлаасаа 2 сар чөлөөлөгдөж танхимд хичээллэнэ) Суралцах нийт хугацаа: - 1.5 хичээлийн жил Хичээлийн жилийн сургалтын төлбөр: - 3.828.000 төгрөг Элсэхийг хүссэн иргэд Говь-Алтай аймгийн ЗДТГ-т бүртгүүлнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
|