ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2017-05-05
Тендер шалгаруулалтын нэр: Хот тохижуулах газрын хог тээврийн автомашины
парк шинэчлэлт

Тендер шалгаруулалтын дугаар: ГАА.ОНӨГ/201700020

 

         Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хот тохижуулах газрын хог тээврийн автомашины парк шинэчлэлт хийх тухай  битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

                  Тендерийн баримт бичгийг цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хуудсанаас үзэж тендерт оролцохдоо эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /тавин мянга/ төгрөгөөр цахим системд интернет банк ашиглан төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

 

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2015, 2016 оны борлуулалтын дундаж төсөвт өртгийн 50 хувиас багагүй сая төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 20 сая төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт, баталгаажуулсан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 0
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 1 хувьтай   хувьтай тэнцэх хэмжээний /600 000/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

         Тендерийг 2017 оны 06-р сарын 05- ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06-р сарын 05 -ны өдрийн, 10 цаг 10 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Интернэт банкаар төлнө
Банкны нэр: Төрийн сан банк 
Төлбөр : 50 000 төгрөг

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар. Нутгийн удирдлагын ордон.    

      1 давхар 104 тоот. Утас: 70484647,

 www.tender.gov.mn, www.govi-altai.gov.mn,  

НИЙТЭЛСЭН: 2017-05-05 20:16:03