ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: Спортын төв ордны том заалны дээврийн засвар /Говь-Алтай, Есөнбулаг сум, Биеийн тамир, спортын газар/

  Төслийн дугаар: БСШУСЯ/201704008

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Спортын төв ордны том заалны дээврийн засварыг гүйцэтгэх тухай цахим  тендерийг  www.tender.gov.mn сайтаар ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн хугацаанаас эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-          Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт борлуулалтын дундаж нь тухайн тендерийн төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

-          Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

-          Боломжит зээлийн дүн 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөс багагүй байна.

-          Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил байна.          Аудитын байгууллагаар баталгаажуулсан дүгнэлтын хамт.

-          Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа:

Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудад ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын акт болон бүрэн гүйцэтгэсэн  болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт..

-          Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм”

§  2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

/Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./

Тендерийн хамт 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[1] ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 8 сарын 28-ны  10 цаг–аас өмнө  www.tender.gov.mn  цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 10:10-т нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Говь-Алтай аймаг Нутигийн удирдлагын ордон,  Орон нутгийн өмчийн газар

1 давхарт 104 тоот,                    Утас: 70484647

www.tender.gov.mn, www.govi-altai.gov.mn

 



[1]       Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.

 

НИЙТЭЛСЭН: 2017-07-28 20:20:24