ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр:оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр Алтай хотыг дайран өнгөрч байгаа улсын чанартай автозамын үерийн далангийн шинэчлэлт, орчны тохижилтын ажлын  зураг төсөл боловсруулах болон барилгын угсралтын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ГАА.ОНӨГ/201708054

 

         Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр Алтай хотыг дайран өнгөрч байгаа улсын чанартай автозамын үерийн далангийн шинэчлэлт, орчны тохижилтын ажлын  зураг төсөл боловсруулах болон барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх тухай  цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

         Тендерийн баримт бичгийг цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хуудсанаас үзэж тендерт оролцохдоо эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /тавин мянга/ төгрөгөөр цахим системд интернет банк ашиглан төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.

 

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн хугацааны борлуулалтын дундаж орлого нь төсөвт өртөгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн төсөвт өртгийн дүнгийн 30 хувиас доошгүй байна. /Харилцагч банкны зээлийн тодорхойлолт/ 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015, 2016 он/ Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагатай”
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Ажил гүйцэтгэсэн гэрээ актыг хавсаргана. 

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 

1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 1.2.1,  1.2.5,  1.2.6 заалтууд

2. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: 2.1.1,  2.1.2,  Түншлэл болон туслан гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэх ажил үүргийн тусгай зөвшөөрөл байна. 

         Тендерийн хамт 7 500 000 / Долоон сая таван зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

         Тендерийг 2017 оны 9-р сарын 28- ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 9-р сарын 28 –ны  өдрийн, 10 цаг 10 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно. 

Төлбөрийн хийх хэлбэр: Интернэт банкаар төлнө
Төлбөр : 50 000 төгрөг

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 


Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар. Нутгийн удирдлагын ордон.  104 тоот, Утас:70484647,

. www.tender.gov.mn вэб сайтаар тендер хүлээж авна.

Урилгыг  www.govi-altai.gov.mn www.tender.gov.mn

НИЙТЭЛСЭН: 2017-08-29 18:07:57